Ниргэсэн хойно хашгирах нэр төдий “тусламж”

0

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийг идэвхжүүлэх багц хөтөлбөрийг баталсан. 

Уг хөтөлбөрийн хүрээнд 2020 оны хоёр, гуравдугаар сарын орлого нь өмнөх оны мөн үеийнхээс 50 хувь болон түүнээс дээш хувиар буурсан ч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжийн ажилчдад 200 мянган төгрөг олгохоор болж байгаа юм. Ойролцоогоор 45 мянган аж ахуйн нэгж хамрагдах тооцоо бий гэдгийг ч УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүд хэлж байсан. Мэдээж энэ нь нэг талдаа бол үнэхээр хэрэгцээтэй хүндээ бол хэрэгтэй.

Харамсалтай нь орлого нь 50 хувь буурчхаад байхад ажлын байраа хадгалж үлдэнэ гэдэг энгийнээр бол дампуурлаа зарлахын өмнөх л шат болох болов уу. Үүнийг бататган тухайн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Томоохон ААН-үүдийг 30, 50 хувь гэж тооцож болно. Лангуу түрээсэлдэг хүмүүсийн хувьд яах нь ойлгомжгүй байна.Зах дээр зогсдог,сүү зардаг хүмүүс маань орлого нь буурсныг яаж тооцох вэ” хэмээж байсан бол Ц.Гарамжав гишүүн "Энэ 50 хувийг 30 хувь болгох саналыг оруулж байна. 50 хувь гэвэл үнэхээр яаж ч байсан сэхэл авахгүй болсон байна гэсэн үг. 50 хувийн орлого нь буурсан гэж байвал "шилний цаанаас чихэр долоолгож байгаатай ижил зүйл шүү” хэмээн тайлбарлаж байсан. 

Гэвч олонхоороо түрсэн, баталсан. Уг нь тэднийг батлахаас өмнө МҮХАҮТ-аас хийсэн судалгааны талаар олон нийтэд таилцуулж байсан шүү дээ. Тодруулбал, сүүлийн хоёр сар үйлчилж байгаа хорио цээрийн улмаас аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний салбар алдагдалд орж, үүдээ барихад хүрсэн. Сүүлийн нэг сарын дотор 495 компани ажилчдаа цомхотгосон. 14 хоногийн өмнө нийт компанийн 57 хувьд хүндрэл үүсээд байсан бол өнөөдөр 67.4 хувь болж нэмэгдсэн. Компаниудын 33 хувь нь ажлын байраа ямар нэг байдлаар цомхотгосон.

Ийм байдлаар дахиад хэд хоноход 260 мянган хүн ажилгүй болж, олон компани дампуурна гэж байв. Энэ нь тус танхимаас хийсэн судалгааны үр дүн. Мөн судалгаанд оролцсон 1500 гаруй компанийн 65 хувийнх нь орлого буурсан, 42 хувь нь үйл ажиллагаа нь доголдсон буюу зогсоосон. 40 хувь нь шаардлагатай бүх зардлаа танасан, үүнээс цааш ажлын байраа цомхотгохоос өөр аргагүй. Нийт компанийн 90 гаруй хувь нь цохилтод орсон гэдгийг мэдээлсэн. Түүнчлэн "ажлын байраа хадгалахад зориулсан санхүүгийн дэмжлэг хэрэгтэй” гэж судалгаанд оролцогчдын 63 хувь нь хариулсан гэдгийг хэлж байсан.

Тэгэхээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн багц арга хэмжээг УИХ-аар батлахдаа шийдвэр нь иргэд, ААН-үүдэд тус дэм болох бус ердөө нэр төдий байсан нь тoдорхой. Уг нь Бизнес эрхлэгчид сул зогсолтын мөнгийг (цалингийн 60 хувь) төсвөөс авах болон зээлэхийг хүсч байхад Засгийн газар хариуд нь 200 мянган төгрөг л өгье. Гэхдээ дапуурлын эрэгт очихоор чинь гэдэг л хариулт өгсөн шүү дээ. Үндсэндээ эдийн засаг сэргэх бус ААН-үүд нь "элгээрээ хэвтэж, бүгд халамжийн бодлого горьдох хэмжээнд л хүргэх шийдвэр байлаа даа. 

Б.Төгөлдөр

Эх сурвалж: erennews.mn  

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex