“Amazon” 75 мянган ажилтан нэмж авна
Коронавирусний цар тахлын улмаас жижиглэн худалдааны дэлгүүрүүд хаагдаж, захиалгын бараа бүтээгдэхүүний эрэлт ихээхэн нэмэгдээд байгаатай холбоотойгоор дэлхийн хамгийн том цахим худалдаа эрхлэгч "Amazon” компани 75 мянган ажилтан нэмж авахаа мэдэгджээ.
"Өмнө нь бид 100 мянган ажлын байр бий болгосон билээ. Худалдан авагчдын эрэлт хэрэгцээг хангаж, хамгийн хэрэгтэй байгаа бараа бүтээгдэхүүнийх нь захиалгыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд бид 75 мянган хүнийг нэмж ажлын байраар хангах гэж байна” хэмээн мэдэгдэлд дурджээ.
Түүнчлэн ажилтнуудынхаа нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаа компани зарласан байна. Тухайлбал, АНУ дахь ажилтнуудынхаа хөлсийг цагийн 2 ам.доллароор нэмэгдүүлж байгаа бол Канадад 2 канад доллар, Европын орнуудад 2 еврогоор тус бүр нэмэгдүүлж байгаа аж. Түүнчлэн компани түншүүдийнхээ нөхцөл байдлыг хөнгөвчлөх зорилгоор 25 сая ам.долларын сан байгуулжээ.
Агуулахын үйл ажиллагаандаа зориулж 100 мянган ажилтан хөлслөх бодолтой байгаагаа компани өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна.