“САЙН БОДЛОГО”-ЫН АЧААР БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ТҮЦ РҮҮ “МАРШ”
Өнгөрсөн 2014 онд нэг ам.долларын ханш 1396 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдрийн байдлаар 1995 төгрөгтэй тэнцэж байна. Энэ чинь "сайн бодлого уу"... Өнгөрсөн гуравхан жилийн дотор төгрөгийн ханш 45 орчим хувиар унаснаас үүдэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 30-70 хувиар өсчээ. Ам.долларын ханшны энэ өсөлт бүхий л бараа бүтээгдэхүүний үнэд шингэж, худалдан авагчгүй болсон бизнес эрхлэгчид ТҮЦ-рүү цуваа цуваагаараа нүүж байна. Саяхан л хаа сайгүй баригдаж байсан худалдаа үйлчилгээний төвүүдийн лангуу хоосорч, гудамжны булан болгонд бор ТҮЦ босч эхлэв. Ширхэгийн хоол, граммын хүнсэнд л иргэд гар сунгаж байгаа болохоор жижиг бизнес эрхлэгч нар ТҮЦ-ний хувьсгалд нэгдлээ. Монгол Улсад бүртгэлтэй байсан 126 мянга гаруй аж ахуй нэгж "зуд"-анд өртөж, өеөдсөн мал шиг бөөн бөөнөөрөө "хорогдож” 2015 оны эцэс гэхэд 62.3 мянган аж ахуй нэгж үүдээ барилаа. Энэ чинь "сайн бодлого уу"... 62.3 мянган аж ахуй нэгж гэдэг чинь хамгийн багаар бодоход 600 гаруй мянган хүний ажлын байр шүү дээ. АН-аас хэрэгжүүлсэн Эдийн засгийн сайн бодлогын үр дүнд хаалгаа барьсан 62.3 мянган аж ахуй нэгж, дампуурсан компаниас халагдсан ажилгүйчүүд, ширхэгийн хоол, граммын хүнс болон үлджээ. Яг үнэндээ эрх баригчдын "Сайн бодлого” чинь ард түмэнд "Саар бодлого” болж наалдсан шүү.
Сэтгэгдэл байхгүй байна.