Хүүхэд хүчирхийлэгчийг цаазлах хуулиа батлаад өгөөч, Ерөнхийлөгч өө

0
90-хэн хоногт бага насны 134 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ

Эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулга танаас бага насны охид, хөвгүүдийг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ зүй бусаар хангасан "мангас”-уудыг цаазаар авах хуулиа нэн даруй санаачлан, батлуулж өгөөч гэж гуйя. 

Таны 2017 онд гаргасан ч дэмжлэг авч чадаагүй "Алдрай бяцхан үрсийг тамлан, бэлгийн дур хүслээ зүй бусаар хангагч, хүчирхийлэгчдийг шийтгэх, тэднийг цаазаар авахуулах” санал бодол, шийдвэр өдгөө ч сэтгэлд тань халуун, бүлээнээрээ "лугшиж”, голыг чинь зурсаар байгаа гэдэгт итгэж байна. Тэр үед Ерөнхийлөгчийн хувьд улс төрийн нөхцөл байдал, дэмжлэг өнөөгийнхөөс хүч муутай, баг бүрэлдэхүүний зангараг сул байсан гэж болно. Харин өдгөө байдал өөрөөр эргэсэн. Тухайн үед Засаг барьж байсан намын улс төрийн хүчний нөлөөгөөр, хүүхэд хүчирхийлсэн этгээдийг цаазаар авах нэрээр өөрсдийг нь хилсдүүлчих вий гэх айдсаасаа болж өрнүүлсэн зохион байгуулалттай дайралт, ажиллагааны үр дүнд гаргасан санал тань унасан билээ.

Гэвч үүний үр дүнд 2012-2016 онд 1088, 2018 онд 111, 2019 онд 218, 2020 оны эхний гурван сард 134 хүүхэд зөвхөн гаж донтон, араатнаас дор авирлагчдын гарт бэлгийн хүчирхийлэлд өртөж, насан туршдаа бие, сэтгэлийн тарчлал, зэрэмдэглэл амслаа. Хууль, хяналтынхан, хүний эрх яригчид энэ тоог хэд хүрвэл хүчирхийлэгч, хүчирхийлэл үйлдэхийг санаархагчдыг таслан зогсооно гэж хүлээгээд байгаа юм бэ. Эсвэл өөр баримт, илүү гаж үйлдэл, өнгөрсөнд өрнөснөөс аймшигт яргалал үйлдэгдэхийг хүлээгээд байгаа юм уу. 

Цаазын ялыг сэргээх тухай асуудал яригдахад "Монгол бол хүний эрхийг дээдлэгч улс. Олон улсын хүний эрхийг хамгаалагч байгууллагууд болоод НҮБ биднийг юу гэх вэ. Бид ололтоосоо ухарсан хэрэг болно” хэмээх халаглал, ухуулгууд гарч байлаа. Гэвч бидний цөөхөн монголчууд хэдий болтол гаднын аль байгууллага, хэн гэгч, ямар улс, орон биднийг хүүхэд хүчирхийлэгчийг цаазалснаараа "Хүний эрхийг дээдлэгч биш” хэмээн хэлнэ гэж айж, ичиж, гаж донтон, жигшүүрт хэрэгтнүүдийг өөгшүүлж суух вэ. 

Орчлонгийн түг түмэн хүнээс арайхийн ээж, аавыгаа олж төрсөн нялх үрээ, яс, махаа урж, тасдан байж, амиа өгөхөөс ч буцахгүйгээр арай ядан төрүүлсэн ангир бяцхан эрдэнээ зэрэмдэглүүлж, хүчирхийлэлд өртүүлснээс "Хүнийг эрхийг уландаа гишгэсэн улс” гэж чичлүүлсэн нь хавь илүү, юугаар ч орлуулшгүй зүйл билээ. Хүүхдийнхээ хувь заяа, эрүүл мэнд, бие, сэтгэлийг гаж донтноор бузарлуулчихаад хүний эрх, эрхийг дээдлэх тухай ярьдаг тусгаар улс байгаад ч яах юм.
Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга та цаазын ялыг сэргээх тухай хуулийг цаг алдалгүй дахин санаачилж, алдрай бяцхан үрсийг гаж донтнуудын савар, сүүдрээс аварч, хамгаалах боломжийг хуулиар нээж өгөөч. Ингэж гуйх шалтгааныг тоочвол уншихаас ч халшрам, жихүүдэс, зэвүүцэл буцалгасан хар жагсаалт хэчнээн урт хөврөхийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ. Гэхдээ цаазаар авах ялыг сэргээх зайлшгүй шаардлага байгааг дараах цөөн баримтаар төлөөлүүлэн хүргэе.

Баримт 1. Найман настай охиноо мал хариулуухаар явуулаад, төрсөн эцэг нь араас нь очиж малын бэлчээрт хүчирхийлдэг байсныг дүү нь мэдэж, ээждээ хэлснээр жигшүүрт хэрэг ил болсон байна.

Баримт 2. Хэнтий аймгийн Норовлин суманд амьдардаг 12, 15 настай эгч, дүү хоёрыг Дадал сумын харьяат 33 настай Б, 38 настай Б нар айлган, дарамталж, 2017 оноос хойш хүчирхийлж байсныг нагац эгч нь хуулийн байгууллагад өнгөрсөн сарын эхээр мэдэгдэв. Тус хэргий Хэнтий аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

Баримт 3. Хэнтий аймгийн Норовлин суманд амьдардаг, 12 настай охиныг 58 настай өвөө нь есөн настайгаас нь хойш буюу гурван жилийн турш хүчиндэж ирснийг хажуу айлынх нь хүн цагдаад мэдэгдсэнээр өнгөрсөн сард ил болж, хуулийн байгууллага шалгаж эхлэв. 

Баримт 4. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт М.Р нь 2012 оноос 2016 оныг хүртэл хугацаанд өөрийн ач охин болох бага насны буюу есөн настай Ц.Г-г хүчирхийлж байсныг ээж нь мэдсэнээр хуулийн байгууллагад хандсан байна. 

Баримт 5. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хойд эцэг нь дагавар охиноо бусадтай бүлэглэн хүчирхийлдэг байсан хэрэг ил болсон. Тодруулбал, 41 настай Х 13 настай дагавар охиноо удаа дараа өөрийн хамаатан гэх 28 настай Б-тэй хамтран хүчирхийлснийг ээж нь эмнэлэгт үзүүлэх үеэрээ мэдсэнээр цагдаад хандсан байдаг. Тэр үед охин нь аль хэдийн таван сартай жирэмсэн болсон байв. 

Хөл дээрээ ч бат зогсож амжаагүй нялх хүүхдийг хүчирхийлсэн яргалал, тамлалын талаарх баримтыг энэ удаад энд хүргээд зогсооё. Цаазын ялыг сэргээхэд, харгис, цэвдэг, жигшүүрт гаж донтнуудыг яллахад, тийн санаархагчдын бузар санаа бодлыг тасдан хяргахад үүнээс илүү баримт, шалтгаан хэрэгтэй гэж үү. 

Үүнээс гадна цаазын ялыг сэргээх хамгийн том шалтгаан бол нялх, балчир үрсийг зэрэмдэглэж, эмлэж, хүчирхийлж, дур хүслээ ханган тавлаж, айдаст автуулж байсан хүчирхийлэгчид 3,5,8,10,15, хамгийн ихдээ 16 жилийн дараа шоронгоос суллагдаж байгаа явдал юм. Энэ нь хүчирхийлэлд өртөж байсан охид, хөвгүүд ид насанд хүрэх буюу 16-25 настай болоход нь өнөөх араатнууд гэртээ буцаж ирнэ гэсэн үг. Бага насны хүүхдийг хүчирхийлэгчдийн 88 хувь нь төрсөн болон хойт эцэг, өвөө, авга, нагац ах, төрөл төрөгсөд нь, үлдсэн 12 хувь нь аав, ээжийнх нь танил, найз нөхөд байдаг тухай судалгаа бий. Тэгэхээр хүчирхийлэл хүүхэд, багачуудыг насан туршид нь "дагаж”, зарим нь дахин тамлаж, зэрэмдэглэсээр байна. 

Хэрвээ цаазын ялыг тодорхой шаардлагатай зүйл заалтаар сэргээх санаачилгыг та дахин гаргаж, хуульчилж чадвал хойч үеийнхэнд Х.Баттулга гэж хүн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоны хамгийн том бахархал, гавьяа болох нь дамжиггүй ээ. 
Төгсгөлд нь, таны 2017 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хүргүүлж байсан санаачилгыг дахин сануулъя. Үүнд, 

"...Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах, жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ялын дээд хэмжээ цаазаар авах ялын оногдуулж, хатуу цээрлүүлж байх саналыг олон нийтийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан олноор ирүүлж, цаазаар авах ялыг сэргээхийг шаардах боллоо. Хэдийгээр цаазаар авах ял нь хүмүүнлэг бус гэгдэж байгаа ч хөл дээрээ ч бат зогсож амжаагүй, хөхнөөсөө ч гараагүй нялх хүүхдийг хүчирхийлж байгаа нь Монгол хүний зан заншил хийгээд соёлт хүн төрөлхтний ёсонд харшлах ноцтой, харгис хэрцгий жигшүүрт үйлдэл юм. Монгол Улсын иргэдийн ухамсар, ёс суртахуун, хүн хүнээ дээдлэх соёл, зан заншлыг үгүйсгэсэн жигшүүрт гэмт үйлдлүүд улам бүр нэмэгдэж байгаа нь манай улс цаазаар авах ялыг халах цаг хараахан болоогүй байсныг илтгэж байна…” гэжээ. 


Б.Энхмарт

Эх сурвалж: npost.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex