Ч.Оюунцэнд: Онлайн бизнес эрхлэхийн давуу тал нь өөрийгөө сайн хөгжүүлж чаддаг
Эрсдэл багатай мөртлөө дэлхийн зах зээлд тоглох боломжтой салбар гэдгийг ойлгоод хичээлүүдийг нь аваад суралцаж эхэлсэн л дээ. Би саяхан 50 нас хүрлээ. Нэг мэдсэн их олон сургуульд сурсан байна, амьдралын туршлага их болсон байна. Тиймээ энэ мэдлэгээ яагаад дэлхийд зарж болохгүй гэж бодоод зорилгоо тодорхойлсон хэрэг. Тиймээс одоо цахимаар бизнес эрхлэх талаар болон англи хэлний мэдлэгийг хоёр хүүдээ болон бусад монгол залууст онлайнаар зааж байна.
Монголынхоо зах зээл дээр ажиллаж чадахгүй бол гадна зах зээл дээр ажиллах хэцүү. Тухайн орны соёл, хэрэглэгчийн хандлага гээд мэдэхгүй зах зээл рүү судалгаатай орох хэрэгтэй. Эхний ээлжинд Монголдоо дижитал маркетингийг тултал хийгээд сурчих. Гадаад хэлийг бол заавал сурах хэрэгтэй. Залуучууд юуны өмнө эхлээд зорилгоо тодорхойлмоор байна.
Сэтгэгдэл байхгүй байна.