Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг “амьд” гэдэгт найдаж байна гэв
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны биеийн байдал хүнд, хэрвээ тэрээр нас барсан бол тус улсын эрх мэдлийг түүний дүү авч болзошгүй талаар АНУ, Япон хэвлэлээр мэдээлснийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп одоогийн байдлаар ямар ч үндэслэлгүй, баримттай биш мэдээлэл хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл CNN-ийн сурвалжлагч Кэйтлин Коллинз түүнээс энэ мэдээллийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүсэхэд тэрээр түүн рүү чиглүүлэн "Тэдгээр мэдээг үндэслэлгүй гэж би бодож байна. Тэднийг хуучин баримт бичгийг ашиглаж ийм мэдээлэл гаргасан гэж гэж би сонссон. Эдгээр мэдээлэл худал гэдэгт найдаж байна" гэж хариулсан билээ.
Сурвалжлагч Коллинс дахин нэг асуулт асуув. Та Хойд Солонгосчуудтай ямар нэгэн холбоо хийсэн үү? гэхэд Ерөнхийлөгч хариуд нь "Би хэлэхийг хүсэхгүй байна. Би үүнийг хэлэхгүй. Бид Хойд Солонгостой сайн харилцаатай, чадахаараа л сайн байна. Ким Жон Унтай сайн харилцаатай байсан бөгөөд тэр зүгээр гэж найдаж байна" гэсэн байна.
Тэгвэл ОНМХ-ээр Ким Жон Уныг БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсний 108 жилийн ёслолын арга хэмжээнд энэ сарын 15-ны өдөр оролцоогүйгээс хойш түүний биеийн байдал хүнд хэмээн мэдээлэл түгсэн байна.
Эх сурвалж: INDEPENDENT
Э.Мөрөн
Сэтгэгдэл байхгүй байна.