Дансаа нээлгээгүй иргэд И баримт аппликэйшнээр дамжуулан ногдол ашгаа авч болно
"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох ажлыг тавдугаар сарын нэгнээс хойш Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан өгөх тухай бид өмнө нь мэдээлсэн. Иргэд ч ногдол ашгаа авах дансаа нээлгээд байгаа юм.
Иргэний бүртгэлийн шинэчилсэн мэдээгээр "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэний тоо 2,512,000 болсон бөгөөд үүнээс 2,036,000 иргэн хувьцааны данс нээлгэжээ.
Мөн Гааль татвар санхүүгийн баримтын мэдээллийн технологийн төв УҮГ-тай хамтран ажиллаж, дансаа нээлгээгүй иргэдэд И баримт аппликэйшнээр дамжуулан ногдол ашгаа авах зохицуулалтыг хийсэн талаар тус компанийн Үнэт цаас, бүртгэлийн хэлтсийн дарга С.Тулгаа даваа гаригт өгсөн мэдээллийг үеэр хэлж байсан юм.
Тус компанийн нэг нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг тараагдах хэдий ч Монгол Улсад мөрдөгдөж буй татварын хуулийн дагуу ногдол ашгаас 10 хувийн татвар авч, иргэдийн гар дээр очих нэгж хувьцаа нь 81 төгрөг болох аж.
https://www.ugluu.mn/410116.html
Сэтгэгдэл байхгүй байна.