“Boeing” Саудын Арабад мянга гаруй пуужин нийлүүлнэ
Америкийн агаар-сансрын "Boeing” корпорац Саудын Араб улсад SLAM-ER ангиллын 650 далавчит пуужин, хөлөг онгоц эсэргүүцэгч 402 "Harpoon” пуужин нийлүүлэх гэж байгаа тухай лхагва гарагт нийтэлсэн Пентагоны мэдээлэлд дурджээ.
АНУ-ын Батлан хамгаалах яам "Boeing” компанитай "SLAM ER” пуужинг шинэчлэн сайжруулах, Саудын Арабад 650 шинэ пуужин нийлүүлэх 1.971 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан байна. "Гэрээг 2028 оны 12 дугаар сар гэхэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэж баримт бичигт тэмдэглэжээ.
Пентоганы мэдээлэлд цохон тэмдэглэснээр, гэрээг гадаадын захиалагчдад цэргийн техник нийлүүлэх FMS (Foreign Military Sales) хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлнэ. "SLAM ER” пуужингийн тусгал нь 270 орчим км юм. Харин "Harpoon Block II” пуужинг "Boeing” компанитай байгуулсан 656.98 сая ам.долларын тусдаа гэрээний хүрээнд нийлүүлэх аж.