12 жил нэг хүнээс айсан МАНАН
"Та бидний эвсэл”-ээс МАХН-ын дарга Н.Энхбаяр 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн. Гэсэн ч түүнийг нэр дэвшүүлэхгүй гэсэн ээлжит оролдлогыг МАНАН бүлэглэл хийж, эхэллээ. Сонгуулийн хуульд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бол нэр дэвшүүлэхгүй гэх заалт оруулж, баталлаа. Үндсэн хуулийн цэц энэ заалтыг хянаад Үндсэн хууль болоод өөрийн байгууллагын өмнө гаргасан дүгнэлтээ зөрчиж, хүлээж авахаар шийдвэрлээд байв. Эрх баригчид ийм үйлдэл хийсэн ч Н.Энхбаярт шүүхээс сонссон авлига албан тушаалын хэрэг байсангүй. Учир нь 2012 оны Улсын дээд шүүхийн 775 тоот тушаалд албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй учраас хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг.
МИАТ,”Эрдэнэт” үйлдвэр, "ТВ-9”, "Улаанбаатар таймс”, "Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбоотой асуудал багтдаг. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс МИАТ-тай холбоотой асуудлыг хэрэгсэхгүй болгосон. Үлдсэнийг нь УДШ хэрэгсэхгүй болгосон. Ийм байхад ЦЕГ лавлагаа гаргахдаа Дээд шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн. Бид Дээд шүүх, УЕП-ын архивт хандаад байна.
Дээд шүүхийн шийдвэрийг давсан лавлагаа гаргаж өгсөн О.Зоригт өөрөө хэн нэгний захиалгаар ажиллаж байна. Ийм хардлага төрж байна. Тэгэхээр цагдаагийн албан хаагчийн энэ үйлдэлтэй холбоотой асуудлаар ч зохих шатны байгууллагад хандана.