Шүүгчдийн авсан хахуулын мөнгө ЗЭЭЛ болоод замхарах нь ээ!!!
Салхитын ордын хэргийг шийдэхдээ шүүгчдийн авсан хахуулын хэрэг Хан-Уул дүүргийн шүүхээр бараг 5 өдөр хэлэлцэгдэж байна. Чингэлтэй дүүргийн Ерөнхий шүүгч Сайханцэцэг хэргийн холбогдогч Өнөрцэцэгээс авсан 10 сая төгрөгөө "зээл ” болгожээ.
Шүүх хурлыг удаа дараалан хойшуулах хугацаанд Багануур дүүргийн шүүхээр хахууль өгөгч Өнөрцэцэг нь өөрийнх нь зээлсэн мөнгийг шүүгч Сайханцэцэг өгөхгүй байсан тул Шүүхийн шийдвэрээр албадан өгүүлэх захирамж гаргуулсан байна. Ингээд уг хэргээс ЧД-ийн Ерөнхий шүүгч Сайханцэцэг, Өнөрцэцэг нарт холбогдох хэргийг тусгаарласан байна. Өмнө нь энэ хэргийн гол оролцогч Улсын дээд шүүхийн Шүүгч Амарсайхан мөн л хэрэгт шалгагдаж байхдаа эмчилгээнд явах шүүгчийн захирамж гаргуулж БНСУ-д яваад өнөөдрийг болтол Монгол ирсэнгүй.
Шүүгчид их хэмжээний мөнгө бэлнээр өгч, авалцаж байсан нь тусгай ажиллагааны шугамаар хийсэн бичлэгт байдаг.Хөдлөшгүйгээр тогтоогдсон хэрэг л дээ. Шүүх хурлын үеэр уг бичлэгийг үзсэн зарим оролцогчид ухаан алдаж унан эмнэлгийн тусламж авчээ.
Хэрэг илрээд бараг 2 жил болох гэж байгаа ч энэ хэргийг эцэслэн шийдэж чадсангүй. Ингээд анх 6 шүүгчийн холбогдсон хэргээс ээлж дараалан өвчин, зээл болгож хэргээ тусгаарлуулсаар одоо 4 хэн шүүгчид холбогдох хэргийг шүүх болжээ. Ёстой л ар тал, арга зальгүй ганц хоёр нь үлдээд бусад нь хэргээ өөр өөрсдийнхөө чадлаар замхаруулаад дуусах нь ээ. Бидэнд шударга ёсны тухай ярих шаардлага ер нь ингэхэд байна уу?
Зураг дээр: Хахуулын мөнгөө зээлсэн болгож шүүгчийн захирамж гаргуулсан Чингэлтэй дүүргийн Ерөнхий шүүгч Сайханцэцэг
Б.Отгон
Сэтгэгдэл байхгүй байна.