2020 оны сонгуульд нийслэлээс өрсөлдөх инженерүүд
Урлаг, спорт, дэлгэцийн одуудын олонлогоос бүрдсэн монголын парламентад инженер бүтээн байгуулагчдын төлөөлөл дутмаг байгаагаас нийслэл хот маань хөдөөгийн суурингуудаас ялгаагүй болж, хот, хөдөөгүй дэд бүтэцийн бүтээн байгуулалт, төлөвлөлт алдагдсан гэсэн дүгнэлтийг бид олон жилийн өмнөөс хийсэн.
Тэгвэл бид энэ удаа төлөвлөлтгүй бүтээн байгуулалтдаа түүртэж, түгжрэлд бухимдсан иргэдээр дүүрсэн улсын нийслэл Улаанбаатарын төлөвлөлтийг хийх боломжтой 4 инженер нэр дэвшиж байгааг онцолж байна. Тодруулбал, нийслэлд нийт 122 нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас 4 нь инженер мэргэжилтэй, бусад нь өөр салбараас өрсөлдөж байна. Бидний эхний танилцуулах хүн Сонгинохайрхан дүүрэгт "Шинэ эвсэл”-ээс Б.Цогтгэрэл нэр дэвшиж, хот төлөвлөлт, дүүргийн бүтээн байгуулалтын тухай мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Харин бусад 3 нэр дэвшигч болох АН-аас Д.Батцогт, "Зөв хүн”-ээс Ж.Золжаргал, "Шинэ эвсэл”-ээс Б.Зоригоо нар Баянгол дүүрэгт хоорондоо өрсөлдөх юм.
"Шинэ Эвсэл” Б.Цогтгэрэл: Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нэр дэвшигч Б.Цогтгэрэлийг нийгмийн зүтгэлтнийх нь хувьд УИХ-ын гишүүн гэж андуурах нь бий. Олон удаа нэр дэвшсэн ч гишүүн болж бодлогоо хэрэгжүүлэх боломж түүнд олдоогүй юм. Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийг усан хангамж, дэд бүтцийн мэргэжлээр төгссөн тэрээр Улаанбаатар хотын дээд эх үүсвэрийн усан хангамжийн гол магистрал шугамаас эхлээд 100 гаруй дэд бүтцийн бүтээн байгуулалтыг удирдан зохион байгуулсан салбартаа нэр хүндтэй инженер. Б.Цогтгэрэл энэ удаа Сонгинохайрхан төдийгүй нийслэл, улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалтуудыг хийхээр мөрийн хөтөлбөрөө дэвшүүлээд байгаа.
"Шинэ Эвсэл” Б.Зоригоо: 3 мандаттай Баянгол дүүрэгт нийт 15 хүн өрсөлдөж байгаагийн 3 нь инженер мэргэжилтэй. Тэдний нэг бол Шинэ Эвслээс нэр дэвшигч Б.Зоригоо. Түүнийг Бүгд найрамдах намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэдгээр нь олон нийт мэднэ.
Ардчилсан нам Д.Батцогт: 2012-2016 онд Ховд аймгаас УИХ-д сонгогдож байсан Д.Батцогт энэ удаа Баянгол дүүрэгт нэр дэвшиж байна. Тэрээр 1992 онд ОХУ-ын Москва хотын Усны аж ахуйн дээд сургуулийг усны инженер мэргэжлээр төгссөн. 1993-1996 онд "Нөөц” ХХК-аас ажлын гараагаа эхэлж байсан юм. Түүнийг "Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүн гэдгээр нь олон хүн мэддэг.
"Зөв хүн” Ж.Золжаргал: Химийн инженер мэргэжилтэй түүний хувьд газрын тос, занар, шатдаг хий зэрэг байгалийн хийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд идэвхтэй дуугарч, санал санаачлаг гаргаж ирсэн. Түүнийг "Монгол Нүүрс Ассоциац”-ийн Гүйцэтгэх захирал гэдгээр нь олон нийт мэднэ.
Сэтгэгдэл байхгүй байна.