Сүхбаатар аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөв
Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн хойд зүгт 63 километрын зайнд газар хөдлөлт болсон байна.

Тодруулбал, Улаанбаатарын цагаар 2020 оны 06-р сарын 08-ны өдрийн 10 цаг 54 минут 10 секундэд Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн хойд зүгт 63 километрын зайнд магнитуд нь М=4.6-тэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 45.63, уртраг 114.50 хэмээн одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ