Д.Нямхүү: 358 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй Шинэ мэдээ, Онцлох мэдээ 2020/06/10 0 Эрүүл мэндийн яамнаас Covid-19-тэй холбоотой асуудлаар өнөөдөр /2020.6.10/ ээлжит мэдээллээ хийлээ6 ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: -Covid-19-ийн халдвар дэлхийн 216 улс орн бүс нутагт тархаж нийт 7.303 сая хүн өвчиллөө. Сүүлийн 24 цагийн байдлаар шинэ тохиолдлын тоо 102 мянгаар нэмэгдэж, 2000 гаруй хүн нас бараад байна. Энэ нь өмнөх өдөртэй харьцуулахад халдварын тохиолдол 11 мянган, нас баралт 1500 хүнээр нэмэгджээ. АНУ-д 28 мужид халдварын тархалт нэмэгджээ. Бодит тоо мэдээлж байгаа тооноос өндөр байх магадлалтай байна.ОХУ-д 24 цагт 8000 гаруй хүн халдвар авсан байна. 1882 хүн ажиглалтад байна. ОХУ-ын Тува, Буриад, Чита, Эрхүүд халдварын тохиолдлын тоо ихэссээр байна. Тувад хөл хориог чангатган 14 хоног хатуу дэглэм барихаар боллоо. Тиймээс хил залгаа Увс аймгийн Давст сумын иргэдийг сонор сэрэмжээ алдахгүй байхыг анхааруулж байна. Монгол Улсын хувьд, өчигдөр /2020.6.9/ шинээр 58 хүн ажиглалтад орсон бол 187 хүн ажиглалтаас гарч гэрийн ажиглалт руу шилжсэн. Өнөөдрийн байдлаар 1882 хүн ажиглалтад байна. Эдгээр хүмүүст 34 их эмч, 44 резидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү: 358 хүнд шинжилгээ хийхэд шинэ коронавирус илрээгүй. 0
Сэтгэгдэл байхгүй байна.