ТАРВАГА ШИЛЖҮҮЛЭН НУТАГШУУЛЛАА
Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд монгол тарваганы тархац нутаг хумигдаж золбин нохдод бариулах тохиолдол орширчээ. Үүний улмаас нийслэлийн суурьшлын бүсэд тарваган тахал дэгдэх өндөр эрсдэлтэй гэж Зоонозын өвчин судлалын үндэсний төвөс сэрэмжлүүлж байна. Иймд тус байгууллагынхан ХААИС, Агнуур судалын нийгэмлэгтэй хамтран Хуурай мухар, Шаргаморьтын ам орчноос долоон бүлийн 32 тарвагыг Баянзүрх дүүргийн XX хорооны нутагт шилжүүлэн нутагшууллаа. Өөр нутагт шилжүүлсэн тарвагыг шинэ газар нутагт хэрхэн дасаж амьдарч байгаа талаар байнгын тандалт судалгаа хийж байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна.