Д.Нямхүү: 10 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 108 боллоо
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр, Зургаадугаар сарын 14-ний шинжилгээгээр 258 хүнд шинжилгээ хийхэд коронавирус ИЛРЭЭГҮЙ. Өнөөдөр сайн мэдээтэй, 10 хүн эдгэрч эмнэлгээс гарч, эдгэрсэн хүний тоо 108 боллоо. Энэ хүмүүсийн найм нь оюутан, 49, 57 настай хоёр хүн байна. Энэ хүмүүс 17-55 хоног эмчлүүлсэн. Оюутнуудын эмчлэгдэх хугацаа бага байна.
Хамгийн их анхаарал татаж байсан элэгний хавдартай хүн 45 хоног эмчлэгдэж, эдгэрлээ. Мөн 49 настай хүн 55 хоног эмчлэгдэн эдгэрч гарлаа. Мөн 49 настай хүн 55 хоног эмчлэгдэн эдгэрч гарлаа. Ахимаг настай болон архаг суурь өвчтэй хүний эмчилгээний хугацаа удаан, давхар суурь өвчний эсрэг нарийн эмчилгээ хийдэг. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 132 хүн тандалт, судалгаа, хяналт эмчилгээнд байна.
Сэтгэгдэл байхгүй байна.