Англид гацсан циркчдэд хандив цуглуулж байна
Английн "Zippos Circus”-д ажиллаж байсан найман монгол циркчнийг эх оронд нь харихад нь туслах ажиллагаа Англид эхэлжээ.
Их Британийн Засгийн газраас гуравдугаар сарын 17-нд бүх театрын үйл ажиллагааг тар цахлын улмаас зогсоосны дараа тэд ажилгүй болсон байна. Одоогийн байдлаар манай жүжигчдэд Баруун Беркширийн хүнсний банк "West Berkshire Food Bank” тусалж байгаа гэж World News мэдээлжээ.
Хандивын арга хэмжээг зохион байгуулагчдын мэдээлснээр 6000 фунт стерлингийн мөнгө цуглахад жүжигчид Германд ирэх Монголын тусгай үүргийн онгоцоор эх орондоо харьж чадах гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна.