Их Британийн анхны хуванцар мөнгөн дэвсгэртийг танилцуулав
Их Британи анхны хуванцар мөнгөн дэвсгэртээ танилцуулжээ. Английн банкны мэдэгдсэнээр, энэ мөнгөн дэвсгэртийг цаасан мөнгөтэй харьцуулахад дуурайлган хийхэд хэцүү бөгөөд бат бөх ажээ.
5 фунт стерлингийн полимер мөнгөн дэвсгэртийг өчигдрөөс гүйлгээнд оруулжээ. Үүнийг маш нимгэн бөгөөд уян хатан хуванцар материалаар хийсэн байна.
6.6 доллартай тэнцэх уг мөнгөн дэвсгэртийн ар тал дээр Ерөнхий сайд асан Уинстон Черчиллийн хөрөг зургийг байрлуулжээ. Энэ мөнгөн дэвсгэртийн хэмжээг өмнөх 5 фунт стерлингийн цаасан мөнгөн дэвсгэрттэй харьцуулахад 15 орчим хувиар багасчээ.
Тус улсын Төвбанк мэдэгдэхдээ "хуванцар мөнгөн дэвсгэрт нь нууцлал өндөртэй тул дуурайлган хийхэд амаргүйгээс гадна бат бөх материалаар хийсэн учраас 5 жил орчмын хугацаанд гүйлгээнд байх боломжтой” гэв. Өөрөөр хэлбэл, цаасан мөнгөнөөс 2.5 дахин удаан эдэлгээтэй гэсэн үг.
Английн банк 10 фунт стерлингийн полимер мөнгөн дэвсгэртийг 2017 оны дундуур, 20 фунтын мөнгөн дэвсгэртийг 2020 он гэхэд гүйлгээнд гаргахаар төлөвлөж байна.