Өөрийгөө хүндэлдэггүйг илтгэх 12 шинж
Бидний эргэн тойронд буй бүхий л харилцааг бидний өөрсдөдөө ханддаг хандлагын тусгал хэмээн үзэж болно. Бүхий л шийдвэр, хариуцлага таны гарт байдаг. Бидэнд ямар нэгэн зүйл таалагдахгүй бол бусдад ч үүнийг дамжуулж эхэлдэг.
Өөрийгөө хүндэлдэггүйг илтгэх 12 шинж тэмдгийг танд хүргэж байна.
12. Та "галзуу”
Амьдрал бол бидний бодлыг харуулж байдаг толь юм. Та хэн нэгэн рүү дайрч байх үед та өөрийнхөө сүүдрийг олж хардаг гэдгийг сана. Тиймээс өөрийн хэлсэн бүх муу муухай зүйлсийг буцааж ав. Бид бусдыг шүүмжилж байх үедээ зөвхөн өөрсдийгөө үймүүлэхээс гадна өөр хэн нэгнийг өвтгөж байдаг юм.
11. Танд бусдын зөвшөөрөл хэрэгтэй
Бидэнд ямар нэгэн зүйл дутагдах үед бид анхаарал хандуулж, бусдаас ямар нэгэн зүйл асуудаг. Таны энэ дэлхийд хайж буй зүйл бол таны дотор буй юм. Та хариулт авахыг хүссэн зүйлийнхээ хариултыг өөрөө аль хэдийн мэдэж байдаг. Өөрийгөө өөрийн стандартын дагуу үнэлж, өндөр зорилго тавь.
10. Та өөрийгөө сүүлчийн байранд тавьдаг
Та бусдад тусалж, тэдэнд баяр баясгалан өгөхийг хүсдэг. Гэхдээ хэзээ ч өөрийгөө орхигдуулж, гаргуунд гаргаж болохгүй гэдгийг сана.
9. Та үргэлж өөрт таалагдахгүй зүйлийг хийдэг
Ажил ч бай, амьдрал ч бай, харилцаа ч бай танд таалагддаггүй зүйлс танд сэтгэл зүйн болон сэтгэл санааны сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Хэрэв та ямар нэгэн гацаанд орсон мэт санагдаж байгаа бол түүнээсээ гарах цаг аль хэдийн болжээ.
8. Та уурладаг
Уур хилэн бол та ямар нэгэн зүйлийг өөрчлөх цаг болсон гэдгийг илтгэж буй дохио юм. Уур гэж юу вэ? Хаанаас ирдэг вэ? Маш олон шалтганаас үүсэж болдог. Жишээлбэл, таны болж бүй үйл явдалд сэтгэл хангалуун бус байдлыг илтгэж байгаа юм.
7. Та бусдад өөрийн амьдралын талаар хэт их ярихыг зөвшөөрдөг
Эцэг эх, найз нөхөд, ажлын хамтрагчид гээд л бид маш олон хүнээс зөвлөгөө авдаг. Зөвхөн та ямарваа нэгэн шийдвэрийг гаргадаг гэдгийг сана. Энэ бол таны амьдрал.
Сэтгэгдэл байхгүй байна.