Би ирээдүйнхээ төлөө заавал саналаа өгнө

0

Би хорин нэгэн настай. Миний анхны сонгууль өгөх өдөр зургаадугаар сарын 24. Багахан догдлол бас айдас байна. Саналын хуудас нь ямар бол, зөв дугуйлдаг байгаа, хэдэн хүн дугуйлах билээ, буруу дугуйлаад хайран саналаа үгүй хийчих вий гээд хачин хачин юм бодогдоно.

Би улс төр сайн мэдэхгүй ээ. Харин сонгуульд оролцохгүй байж болохгүй гэдгийг сайн мэднэ. Биднийг төлөөлж хууль батлах хүмүүсийг сонгоно. Түүнд миний оролцоо орно гэдэг надад маш гоё санагдаж байгаа. Оролцоогүй хэрнээ дараа дөрвөн жил муу хүн сонгосноо ярьж сошиалаар муулж халагламааргүй байна л даа.

Үеийн найзууд маань, аав, ээж ахмад хүмүүсийн санаа бодол янз бүр байна. Найзуудаас зарим нь  "Гай, гай, хэн нь ч гарсан адилхан” гэж байна лээ. Зарим нь аав, ээжийнхээ үгийг дагана гэсэн. Зарим нь бие даагчийг сонгоно. Аав, ээж хоёр минь  хүнийг нь харна гэсэн юм ярьцгааж байсан. Бас миний сонголтод нөлөөлөх гэж  өөрсдийн дэмжиж байгаа хүмүүсээ хэлээд л байна лээ. Энэ удаа өөр сонголт хийгээд үзье энэ тэр гээд. Миний ирээдүйтэй хамаатай учраас би өөрийн сонголтоо хийхээр шийдсэн.

Би Хан-Уул дүүргийн иргэн. Сонголтынхоо талаар та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо. Аав минь МАН-ын хатуу гишүүн. Ээж намын гишүүн биш ч ардчиллыг дэмждэг. Гэхдээ манай хоёр нэг их улстөржөөд байдаггүй. Өмнөх ажлаа хийгээд л явдаг жирийн сэхээтнүүд. Энэ олон нам, нэр дэвшигчдээс хэнд саналаа өгөх вэ гэж зөндөө бодлоо. Мэдээлэл авах олон суваг байдаг болсон болохоор сонголт хийх үнэн хэрэгтээ тийм ч хэцүү биш. Би Ардчилсан намыг дэмжинэ. Миний мөрөөдөл Америкт очиж суралцах. Америк бол ардчиллын өлгий нутаг.   Яагаад хүмүүс тийшээ очихыг мөрөөддөг вэ гэвэл ардчилал хөгжсөн болохоор тэр болов уу. Хуулиа ягштал барьдаг, тэгсэн атлаа хөдөлмөрлөөд явж чадвал аз жаргалтай амьдарч болдог юм шиг. Бас дэлхийн хамгийн хүчирхэг орон гэж би боддог юм. Миний мэдэх Монголын ардчиллыг би Ардчилсан намтай холбож ойлгодог. Энэ намыг үүсгэсэн хүмүүс нь Монголд анх ардчиллыг авчрах гэж тэмцэж, цус гаргалгүй хувьсгал хийснээрээ дэлхийд үнэлэгддэг.  Олонтаа сонссоноор ардчилал манай улсад ирснээр монголчууд гадаадад явах боломжтой болсон. Хүмүүс дэлхийн хэлийг сурч, олон оронд ажиллаж хөдөлмөрлөж, бас бизнес хийж, Монгол маань өвөө, эмээ, аав, ээжийн залуу үеийнхээс өөр болсон.  Би хүмүүсийг халамжлуулж амьдрахад үнэн голоосоо дургүй. Өнөөдрийг хүртэл боломжийнхоо хэрээр өөртөө таарсан хөдөлмөр хийж мөнгө хуримтлуулж ирлээ. Хамгийн гол нь ардчилал хүмүүст үг хэлэх эрх чөлөөг нь өгсөн. Эмээтэй нэг удаа ярилцаж байхад "Социализмын  үед хамаагүй юм ярьж болдоггүй. Даргатайгаа үг сөрвөл амьдрал сүйрэх шахдаг” байсан тухай сонсоод үнэхээр гайхсан. Бид бол юу дуртайгаа л ярьдаг шүү дээ.  Би бас эрх чөлөөнд дуртай. Гэхдээ бусдын эрх чөлөөг хүндэтгэхээ мэддэг.

Бага ангид байхад нэг инээдтэй явдал тохиолдсон юм. Манай ангийнхан ангийн хурлаараа ангийн даргаа огцруулж оронд нь намайг болголоо. Гэртээ ирээд болсон явдлыг ярьтал аав баахан инээж "Ардчиллаар сонгогдсон ангийн дарга болсон юм биз дээ, миний охин” гэж хэлж билээ. Ардчилал гэдгийн талаар анх бодолхийлж үзсэн минь тэр. Тэрнээс хойш би ардчиллын талаар олонтаа сонсож, мэдрэх болсон. Энэ бүхнийг  авчирсан болохоор ардчилал чухал гэж боддог. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам олуулаа болж эрх барих ганцхан боломж олдсон гэдэг.

Тиймээс би бүрэн ардчилал хэрэгжихэд Ардчилсан намыг  ялуулах ёстой гэж бодож байна. Миний санал үнэ цэнтэй учраас би заавал саналаа өгнө. Манай дүүрэгт Ч.Өнөрбаяр гэдэг хуульч, эдийн засагч Б.Түвшин, Т.Энхсайхан гэдэг эмэгтэй Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа. Ч.Өнөрбаяр хуульчийн "УИХ-ын гишүүд алдаа гаргавал хариуцлага тооцдог болно” гэсэн нь зөв  санагдсан. Мөн сонгогчидтойгоо эргэх холбоотой байж санал хүсэлтийг нь хуульд тусгана гэж тэр ах амлаж байна лээ. Харин эдийн засагч Б.Түвшин коронагийн үеийн эдийн засгийн хямралаас гаргах санаанууд хэлсэн нь таалагдсан. Т.Энхсайхан эгчийг эмэгтэйчүүдийн дуу хоолой болж чадна гэж итгэж байна. Миний анхны сонгууль, миний анхны санал Ардчилсан нам байх болно. Үеийн найзуудаа, та нар минь хэнд ч саналаа өгч болно оо. Гол нь итгэл үнэмшлээрээ яг над шиг өөрийнхөө л зөв гэсэнд итгэж сонгуульдаа оролцоорой. Би өөрийнхөө л санааг бичсэн төдий. Гол нь сонгуулийн өдөр бид ирээдүйнхээ төлөө л сонголтоо хийнэ.

Хан-Уул дүүрэг Б.Энхцэцэг

Эх сурвалж: Ардчилсан намын сонгуулийн штаб

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex