ДЭМБ коронавирусний эсрэг арга хэмжээнүүдээ дахин чангатгахыг уриаллаа

0

ЖЕНЕВ./NHK/.Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын/ДЭМБ/тэргүүн Тедрос Адханом Гебрейесус коронавирусний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ дахин чангатгахыг улс орнуудад даваа гарагт уриалжээ.


"Дэлхий даяар нэг хоногийн дотор халдварын 183 мянга гаруй шинэ тохиолдол илэрсэн нь өмнө нь бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлт боллоо” гэж Т.Гебрейесус Швейцарын Женев хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Цаашид энэ үзүүлэлт өдөр бүр шинэчлэгдэн нэмэгдэж болзошгүй байгааг тэрбээр тэмдэглэсэн байна.


ДЭМБ-ын тэргүүн халдвар авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдлуудаас шинжилгээ авах, халдвар авсан хийгээд тэдэнтэй ойр байсан хүмүүсийг тусгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг дахин эрчимжүүлэхийг улс орнуудад уриалжээ.


Мөн ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан дарга, доктор Майкл Райан Америк, Өмнөд Ази болон хүн ам ихтэй орнуудад халдварын тархалт нэмэгдэж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Түүний хэлснээр, олон оронд халдварын оргил үе нэгэн зэрэг эхэлж байгаа юм уу эхлэх төлөвтэй байгаа ажээ.


Мөн М.Райан АНУ-д залуучууд халдвар авах нь нэмэгдэж байгааг онцолжээ. Үүнийг зөвхөн шинжилгээг сайн хийж байгаатай холбон тайлбарлах боломжгүй хэмээн тэрбээрхэлээд, залуучууд илүү их гадуур гарч, хөл хөдөлгөөнийг бууруулах хязгаарлалтуудын давуу талыг ашиглаж байгаатай холбоотой байж магадгүй гэж хэлсэн байна.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex