ОХУ-д халдварын 6700 гаруй шинэ тохиолдол илэрчээ
ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 6760 шинэ тохиолдол илэрснээр халдвар авсан нийт хүний тоо 661165 болсон гэж тус улсын коронавируст халдвартай тэмцэх шуурхай штаб мэдээллээ.
Өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоогоор Оросын нийслэл Москва хот тэргүүлсэн хэвээр байна. Өнгөрсөн өдрийн байдлаар Москвад 662 шинэ тохиолдол илэрсэн бол Москва мужид 317, Ханты-Мансийн өөртөө засах тойрогт 266, Санк-Петербургт 258, үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ.
Шинээр халдвар авсан хүмүүсийн 32.1 хувьд нь өвчлөл шинж тэмдэггүй илэрчээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 147 өвчтөн нас барсан нь өмнөх өдрийнхөөс 69-өөр бага үзүүлэлт аж. Цар тахал дэгдсэнээс хойш 9683 хүн нас барсан бол 428978 хүн эдгэрсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна.