Викториад өнөөдөр халдварын 317 шинэ тохиолдол илэрсэн бөгөөд Австралийн аль ч мужид өдөрт ийм олон тохиолдол бүртгэгдэж байгаагүй юм.
Австралийн хоёр дахь том хот болох Мельбурнд өнгөрсөн долоо хоногт олон нийтийг шинжилгээнд хамруулсантай холбоотойгоор өдөрт дунджаар 200 гаруй тохиолдол бүртгэгджээ.
Мельбурнд халдварын тархалтыг хязгаарлахын тулд өнгөрсөн долоо хоногоос зургаан долоо хоногийн хөл хорио тогтоосон юм.
"Хөл хорио тогтоосон тул энэ долоо хоногоос халдварын тохиолдлын тоог буурна хэмээн найдаж байгаа боловч энэ талаар ярихад арай эрт байна” гэж эрх баригчид мэдээлжээ.
Викториа мужийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Бретт Сюттон хөл хорионы хязгаарлалтуудыг дагаж мөрдөхийг мельбурнчуудад уриалжээ. Лхагва гарагт олон зуун хүн хязгаарлалтуудыг зөрчсөний улмаас торгуулсан байна.
Мельбурнаас бусад хотын нөхцөл байдлыг авч үзвэл, Сиднейд халдвар авсан хэдэн арван хүн эмчлүүлж байгаа бөгөөд Австрали нь халдвараас ангижирсан орнуудын тоонд багтаж байгаа юм.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.