Матрын булан: Сэлэнгэчүүдийн боломжийг хулгайлсан ЖДҮ-чин Н.Оюундарь шоронд явах бус Засаг ноёнд санаархав уу?
ЖДҮ-г дэмжих сангаас хамаарал бүхий буюу хүүгийнх нь "Ред стар клуб” компани 800 сая төгрөгийн зээл авснаар албан тушаалтнуудын буухиаг УИХ-ын гишүүн Н.Оюундарь үргэлжлүүлж, баримтаар нотлогдсоныг эргэн сануулж байна. Ард түмний боломжийг хулгайлагч ЖДҮ-чин Н.Оюундарь Сэлэнгэ аймгийн засаг даргад санаархаж дахин Сэлэнгэчүүдийн боломжийг хулгайлахаар улайрч буй бололтой. 2016 онд Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдчихоод дөрвөн жилийн хугацаанд нутаг орон, тойрогтоо юу ч хийгээгүйн дээрнь Төрсөн хүүгийнхээ компаниар дамжуулан ЖДҮ-г дэмжих сангаас зээл авч, одоо ял авахдаа хүрээд буй.
Жилийн гурван хувийн хүүтэй зээл авсан нэр бүхий хүмүүст шүүхээс ял оноож эхэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Б.Батзориг, Г.Солтан Б.Ундармаа нарт ял оноогоод байна. Гэтэл Н.Оюундарь Шоронд орох нь бүү хэл засаг ноёны суудалд сууна хэмээн хөл алдан гүйж байгаа сурагтай.
Н.Оюундарь нь төрсөн хүү С.Бат-Ерөөлийнхөө "Red star club” хэмээх компаниараа дамжуулан ЖДҮ-ийг дэмжих сангаас 800 сая төгрөгийн зээл авсан байдаг. 2017 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгт хүүгийнхээ хэмээн тайлбарласан байсан"Рэд стар клуб" ХХК-ийн 80 хувийг эзэмшдэг болохоо мэдүүлж байжээ. . Аливаа компанийн эзэмшлийн дийлэнх буюу 80 хувийг эзэмшинэ гэдэг нь "Рэд стар клуб" ХХК УИХ-ын гишүүн Н.Оюундарийн л компани гэсэн үг. Энэ бол бултах аргагүй үнэн.
"Олигарх” баян гэгддэг Н.Оюундарь гишүүн жижиг, дундын зээлээс авахгүй л бол дутчих гээд байв уу. Үнэндээ хэдэн үеэрээ ч идэж барахгүй их хөрөнгө мөнгөтэй байж хэдэн борчуудын талхнаас хуваалцаж суухаасаа ичих хэрэгтэй.
Сэтгэгдэл байхгүй байна.