Гүржэд хурим хийхийг хоригложээ
Коронавирусний халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж буйтай холбогдуулан хурим, ойн баяр, тэмдэглэлт өдрүүд, бусад арга хэмжээг хориглох шийдвэрийг Гүржийн ерөнхий сайдын дэргэдэх коронавирустэй тэмцэх асуудал хариуцсан байгууллага хоорондын зохицуулах зөвлөл гаргажээ. Энэ тухай тус улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Натия Мезвришвили мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна.