ТЕГ-ын Газрын дарга Н.Баясгаланг АТГ-ээс саатуулжээ
ТЕГ-ын ажилтнууд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг хууль бусаар тагнасан дуулиан дэгдэж, удалгүй Засгийн газрын хуралдаанаас тус газрын дарга Д.Гэрэлийг ажлаас нь чөлөөлсөн.
Тухайн үед Д.Гэрэлийг "...Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн" гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас зарласан ч Засгийн газрын гишүүнийг хууль бусаар тагнасан асуудалтай холбоотойгоор чөлөөлөгдсөн гэх мэдээлэл тарж байв. Тэгвэл дээрх асуудлаар ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл нарыг шалгаж эхэлсэн талаар өчигдрөөс зарим хэвлэл мэдээлээд байна. Нягталбал, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд гаргасан өргөдлийн дагуу АТГ-аас Д.Гэрэл нарын тагнуулийн найман ажилтныг хууль бусаар бусдыг тагнасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Тэдний нэг болох ТЕГ-ын Эдийн засгийн аюулгүй байдлын газрын дарга Н.Баясгаланг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс саатуулж, ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид цагдан хорьжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.