Нийслэлийн хэмжээнд сургууль цэцэрлэгийн
хүрэлцээ муу байдгаас Засгийн газраас сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг
нэмэгдүүлэх чиглэл өгсөн. Үүний дагуу сүүлийн жилүүдэд боловсролын салбарт шинэ бүтээн байгуулалт нэмэгдэж, сургууль хоёр ээлжээр хичээллэх боломжоор
хангагдаад байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо сургуульгүй байсан.
Тэгвэл ирэх есдүгээр сарын 1-нд 25-р хорооны хүүхдүүд гэртэйгээ ойрхон
сургуульд хамрагдах боломжтой боллоо. 25-р хороонд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 640 хүүхдийн багтаамжтай, сүүлийн үеийн техник технологи бүхий хичээлийн
байр, урлаг спорт заал, ариун цэврийн өрөө бүхий тохижилттой шинэ сургуулийг
ашиглалтад өглөө
Шинэ мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.