Ардчилсан намын бүлэг: Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгоно
-Стартегийн ордуудыг маш хурдан эргэлтэнд оруулах замаар эдийн засгийг тэлж эргэлтэнд оруулснаар үр өгөөжийг нь дээшлүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг оруулсан байгаа. Ялангуяа санхүүжилтийн эх үүсвэр дотор 2020 оны УИХ-ын 24 дүгээр тогтоол гарсан. Энэ тогтоолд 6 стратегийн ордыг маш яаралтай эргэлтэнд оруулах ашиглалтанд оруулах өгөөжийг нь хүртээх, хувьцааг нь "Эрдэнэс-Монгол” компанид шилжүүлэх замаар үр өгөөжийг нь хүртээнэ гэж орсон. Тийм учраас бидний санаачилж байгаа хуулийн төсөл ямар нэгэн хууль дүрэм зөрчөөгүй гэдгийг онцолж хэлмээр байна. Энд Цагаансуваргын орд газраас санхүүжилтийн эх үүсвэр бий болно. Энэ бол төр, хувийн хэвшлийн түншлэлийг дээд зэргээр дэмжих, дээд зэргээр хамтарч ажиллах эргэлтэнд нь оруулна гэсэн санаа юм” гэлээ.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.1.3-т "Цагаан суваргын зэс молибденийн ордыг ашиглалтад оруулна” гэж заасан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд "Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт "өндөр наслах …тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, ...үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж тус тус заасан байдаг.
Сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ ханш нэмэгдэж тэтгэвэр авагчдын худалдан авах чадварт, ялангуяа ахмад настнуудын амьжиргаанд хүндээр тусах болсон. Тухайлбал сүүлийн гурван жилийн үзүүлэлтээс харвал мах, махан бүтээгдэхүүний үнэ 23.7 хувиар, шатахууны үнэ 25 хувиар өссөн байх бөгөөд өргөн хэрэглээний гол бүтээгдэхүүнүүдийн үнэ ийнхүү өсөж байгаа нь тэтгэврээс өөр орлогогүй иргэдийг ядууралд хөтлөх, зайлшгүй шаардлагатай өдөр тутмын хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүргэж байна.
Иймд ахмад настнуудын амьдралын нөхцөл чанарыг сайжруулах болон учирч байгаа хүндрэл бэрхшээлийг нь шийдвэрлэх зайлшгүй шаардлага бий болсон хэмээн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд үзэж, "Өндөр насны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэн олгох тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулснаа УИХ-ын Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат онцоллоо.
Сэтгэгдэл байхгүй байна.