ЗОРИЛТОД БҮЛГИЙН 100 ӨРХӨД ХҮНСНИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ
Ковид-19 цар тахлын онцгой нөхцөл байдал үүсээд буй энэ үед ХНХЯ, МУЗН хамтран хүнс тэжээл дутагдалтай айл өрхүүдэд хүнсний багцыг өнөөдрөөс хүргэж эхэллээ. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн зорилтод бүлгийн 100 өрхөд хүнсний дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Үүнээс гадна ХНХЯ хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж, хүнсний эрхийн бичгийн мөнгийг цаг хугацаанд нь цахимаар шуурхай шилжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.
Сэтгэгдэл байхгүй байна.