Төрийн албанд шударга ёс байгаа эсэхийг харах цаг иржээ

0

Төрийн албанд шударга ёс байгаа эсэхийг харах цаг иржээ

 Ө.Энхтүвшин Шадар сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн найзын хүү Б.Билгүүнийг Стандарт, хэмжил зүйн газрын Дэд даргаар хууль бусаар томилогдсоныг мэдсээр байж тус байгууллагын даргын Түр орлон гүйцэтгэгчээр томилуулж хууль ёсны хугацааг 510 хоног хэтрүүлжээ. Ийнхүү Б.Билгүүнийг өдгөөгийн Шадар сайд Я.Содбаатар цар тахлын үед дагаж мөрдөх "Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг үндэслэн, 2020 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл 125 хоног Түр даргаар ажиллуулсан байна.

"Төрийн албаны тухай хууль”-ийн 27.2-д ”Төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан Төрийн албаны зөвлөлд хүргүүлнэ” гэж заасны дагуу орных нь хүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилдог. Гэтэл Б.Билгүүнд энэ хууль үйлчлэлгүй нийт 635 хоног ажиллажээ. Өнөөх шударга ёс, хууль дээдлэх зарчим ярьдаг дарга сайд нар маань ийм хууль бус зүйлтэй 635 хоног эвлэрэн ажиллажээ гэдгийг эндээс харж болно. Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаасаа эхлээд "Шударга ёсыг сахиулна, бүх зүйлийг хуулийн дагуу” гэсэн зарчим хий хоосон сүржигнэл, лоозон байв уу. Үүнийг дараах баримтуудаас харж болно.

Б.Билгүүн Дэд даргаар хууль бус томилогдлоо

Шадар сайдын 2016 оны аравдугаар сарын 3-ны өдөр Стандарт, хэмжилзүйн салбарт өмнө нь огт ажиллаж байгаагүй мэргэжлийн бус Б.Билгүүнийг Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтгүйгээр шууд томилсон. Ингэхдээ "Төрийн албаны тухай хууль”-ийн 17.1-д заасан "Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгуулагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэх хуулийг зөрчөөд зогсохгүй мөн хуулийн 17.4-д заасан "Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулах хүсэлтээ Төрийн албаны төв байгууллагад тавина” гэсэн заалтыг ч зөрчсөн байна.

Монголд Төрийн албаны зөвлөл гэж байна уу

Монгол Улсад Б.Баатарзориг даргатай Төрийн албаны зөвлөл гэж чухал үүрэгтэй алба байх учиртай. Гэтэл энэ мэт хууль бус зүйл төрийн албанд бодитоор оршиж байхад ямар ч арга хэмжээ авахгүй байгааг юу гэх вэ. Тухайлбал, "Төрийн албаны тухай хууль”-ийн 16.2-д "Төрийн албан тушаалд дараах тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно” гэж заасан. Хуулийн 16.3-д "Энэ зүйлийн 16.2, мөн хуулийн 17.1,17.4-т заасныг зөрчиж иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг Төрийн албаны төв байгууллага хүчингүйд тооцож, буруутай албан тушаалтанд шүүгч хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Энэ хугацаанд сүржин нэртэй улсын үзлэг хяналт шалгалтыг энэ зөвлөл мөн ч олон удаа явуулсан байдаг. Гэтэл Төрийн албаны зөвлөл энэ мэт зүйлийг хараагүй мэт өнгөрөөсөн учраас Б.Билгүүн 510 хоног хууль бусаар ажиллажээ.

Ө.Энхтүвшингийн балаг өнөөдөр хүртэл үргэлжилж байна

Ө.Энхтүвшин сайд хууль ёсоор 30 хоногийн настай албанд очсон Б.Билгүүнд давуу байдал эдлүүлсэн нь өнөөдөр ч үргэлжилж 635 хоног боллоо. Ө.Энхтүвшин Б.Билгүүнд давуу байдал олгохын тулд өөрийн албан тушаалын эрх мэдлийг 100 хувь ашиглаад зогсохгүй хэтрүүлсэн нь баримт болон үлдэхийг тэр яахан мэдэх билээ. Тэрээр ямар сайн даа л жинхэнэ дарга болсон хэмээн зүүдэлсэн зүүдээ өөрийн зөвлөх С.Янжинсүрэнг дагуулан, Стандарт, хэмжил зүйн газрынханд ярьж итгүүлсэн нь баримт болон үлджээ.

Тодотговол, Шадар сайд Ө.Энхтүвшин 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Дэд дарга Б.Билгүүнд давуу байдал олгон, дэмжиж ажиллахыг уриалсан нь "Төрийн албаны хууль”, Засгийн газрын тогтоолыг мушгин гуйвуулсан нь тодорхой харагдана. Төрийн албаны хуулийн 43.3.1-ээс харахад "Байгууллагын даргын албан үүргийг түүний Дэд дарга орлон гүйцэтгэх” гэж заасны дагуу Засгийн газрын 2019 оны 131 тогтоолд "Стандарт,хэмжилзүйн газрын даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд Стандарт хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байхыг Дэд дарга Б.Билгүүнд үүрэг болгосугай” гэжээ. Тэгвэл Түр орлон гүйцэтгэгч нь хуульд зааснаар Төрийн албаны зөвлөлд мэдэгдэх долоо хоног, сонгон шалгаруулалт явуулах 21 хоног гэх мэтээр нийтдээ 30 хоногийн настай түр алба юм. Харин Ө.Энхтүвшин Б.Билгүүнийг даргын албан тушаалд томилсон мэтээр Засгийн газрынхаа гаргасан шийдвэрийг мушгин танилцуулж түүнийг дэмжихийг уриалсан нь албан тушаалаа урвуулан ашигласан авлигын шинжтэй үйлдэл гэдэг нь харагдана.

Цар тахлаар далимдуулан 125 хоног сунгалаа

Монгол оронд нүүрлэсэн цар тахлын үед эрх зүйн орчинг бий болгохын тулд баталсан хуулийн 3.2 дахь хэсгийг үндэслэн түүнийг Түр даргаар томилох Засгийн газрын 2020 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 78 тоот тогтоол гарчээ. Өөрөөр хэлбэл цар тахлын онцгой байдал үүссэн үед зарим ажилтаны томилгоог түр хийж болох зохицуулалт аж. Хууль зөрчин 510 хоног ажиллаж байгаа Б.Билгүүний хувьд энэ заалт яав ч тохирохгүй заалт байв. Тухайн үед одоогийнх шиг дотооддоо цар тахал алдаагүй, тэгээд ч цар тахлын комисс ажлын хэсгийн үйл ажиллагаанд Стандарт, хэмжил зүйн байгууллагын оролцоо төдийлөн идэвхтэй биш. Гэтэл цар тахлын үеийн хуулийг далимдуулан, Б.Билгүүний түр даргын албаны хугацааг дахин сунгасан явдал юм.

Дур зоргоороо нөхрийн өмнө Төр хүчгүйдэх үү

Хууль ёсоор бол Б.Билгүүн 30 хоногийн настай албанд очсон ч 635 хоног ажилласан амжилтаар рекорд тогтоох байх. Үүний цаана авлига албан тушаалын томоохон луйвар оршиж байж болох юм гэх хардлага ч төрж байна. Уг нь бусад байгууллага, агентлаг газрын удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг төрөөс явуулж байгаа ч Б.Билгүүний хаагуур өнгөрч байгааг ойлгох юм алга. Тухайлбал өнгөрөгч 2020 онд Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын гэх мэт арваад яам, агентлагийн удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлагдсан. Гэтэл Стандарт, хэмжил зүйн газрын даргын сонгон шалгаруулалтыг ковидын хуульд удаа дараа хамруулан үлдээсэн нь оньсого мэт үлдлээ. Үүнийг Шадар сайд Я.Содбаатар тайлбарлах биз ээ.

Ахиад л хууль зөрчихөөр улайрах уу

Төрийн албаны зөвлөлөөс Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтыг зарласан нь хэдийгээр оройтсон ч чихэнд чимэгтэй мэдээ. Гэтэл "Төрийн албаны хууль”-ийг 635 хоног зөрчиж чадсан Б.Билгүүн ямар нэгэн аргаар жинхэнэ дарга болох гэж улайрах юм биш биз гэсэн хардлага салбарын алба хаагчид дунд байна. Яагаад гэхээр түр даргаар хууль зөрчин ажиллаж байгаа Б.Билгүүний цаана эрх мэдэл бүхий хүн, асар их хөрөнгө байж болзошгүй гэх хардлага ч байна.

Түр хорооноос Ерөнхий сайд, Шадар сайд нарт ханджээ

Салбарын сонгон шалгаруулалт болох тухай сонссон төрийн алба хаагчид, тэр тусмаа салбарынхан нь "Стандарт, хэмжил зүйн салбарын шинэчлэлийн түр хороо”-нд санал гомдол ирүүлсээр байна. Учир нь тэд Түр даргын хугацаа дууссан ч цар тахлын үеийг далимдуулан ажилласаар байгаа Б.Билгүүн нь тухай байгууллагын жинхэнэ дарга болохоор улайран хууль зөрчин зүтгэж байгааг хязгаарлах, салбарыг ширээ сандал, өрөө тасалгааны засвараар бус хуулийн шинэчлэлийг үргэлжлүүлэн хийх, иргэд, бизнес эрхлэгчдэд ээлтэй бодлого боловсруулах чадвартай, салбараа хөгжүүлэх сэтгэлтэй, мэргэшсэн хүнээр удирдуулах саналыг хүргүүлжээ. Үүгээр ч тогтохгүй Б.Билгүүний дэд дарга, түр орлон гүйцэтгэгч, түр даргаар гэх мэт хууль бус томилгооны сөрөг үр дагаврыг арилгахыг хүссэн иргэдийн саналыг нэгтгэн Төрийн албаны зөвлөлд шалгуулахаар Түр хорооноос өгчээ. Үүнийг дурдвал "Төрийн албаны хууль”-ийн дагуу дэд даргын албан тушаалд нээлттэй өрсөлдөх боломжийг хууль зөрчиж сүүлийн дөрвөн жилийн хугацаанд байхгүй болгосон. Мөн иргэн бүрт тэгш үйлчлэх зарчмыг алдагдуулан хууль зөрчиж Агентлагийн даргын Түр орлон гүйцэтгэгчээр ажилласан 510 хоногт ногдох хугацааг Б.Билгүүний дэд даргаар ажилласан жилээс хасаж тооцон хууль бус тушаалыг хүчингүй болгох, Б.Билгүүнд хэтэрхий давуу байдал олгон дэд дарга, түр орлон орлон гүйцэтгэгчээр хуулийн хугацааг 17 дахин хэтрүүлж ажилуулсанд санал асуулгад оролцогчид иргэд маш их бухамдалтай байгаа бөгөөд энэ асуудалд онцгой анхааран хууль зөрчин томилогдсон, хууль дээдлэх, төрийн албан хаагчдад тэгш боломж олгох, шударга ёсыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын хууль, тогтоомжуудыг удаа дараалан зөрчиж авлига,албан тушаалын ноцтой зөрчлүүд гарган АТГ, Төрийн албаны зөвлөлөөс шалгаж байгаа Б.Билгүүнийг Стандарт, хэмжилзүйн агентлагийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтаднэр дэвшүүлэхгүй байхыг хүссэн иргэдийн саналыг Түр хорооноос Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга нарт тус тус хүргүүлжээ.

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex