Хууль зөрчсөн Л.Гантөмөр сайдад ямар хариуцлага хүлээлгэх вэ
БСШУ-ны яамны сайд Л.Гантөмөр хууль бус томилгоо хийжээ. Тодруулбал, өнгөрсөн 12 дугаар сар МУИС-ийн ректор А.Галтбаяр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Харин түүний оронд Л.Гантөмөр сайд тушаал гаргаж Р.Бат-Эрдэнийг томилсон. Р.Бат-Эрдэнэ нь өмнө нь тус яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Дээд боловсролын газрын даргын албыг хашиж явсан нэгэн юм.
Ингээд МУИС-ын Багш нарын холбоо хууль бус томилгоо хийсэн талаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргажээ. Учир нь төсөвт байгууллагын дарга, эрхлэгчийг нээлттэй сонгон шалгаруулах хуультай байдаг аж. Үүнийг салбар хариуцсан сайд нь зөрчиж шууд томилгоо хийжээ.
Төрийн албаны зөвлөлөөс уг хүсэлтийг хүлээн авч дараах дүгнэлтийг ирүүлжээ. "Төрийн үйлчилгээ, албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг үнэлгээ, дүгнэлт гаргах зааврын дагуу төсөвт байгууллагын дарга эрхлэгчийг нээлттэй сонгон шалгаруулах журам үйлчилж байгааг анхааруулсан. Гэтэл томилгооны асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байгаа нь хууль дээдлэх зарчмыг алдагдуулж байна. Иймд МУИС-ийн захирлын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг үүрэг болгож байна” гэжээ.
Сүүлийн хэдэн жил хэрүүл, шуугианаасаа салж чадахгүй байгааа МУИС-д ямартаа ч захирлын сонгон шалгарлуулалтыг явуулахаар болжээ.
Харин төрийн хууль зөрчсөн, салбарын сайд ямар хариуцлага хүлээх вэ?