“COVID-19” халдвар орон нутагт тархах өндөр эрсдэлтэй байна
Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Мөнхсайхан,ЭМЯ-ныхолбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн,ХӨСҮТ-тэйхамтран21 аймаг, 9 дүүргийн ЭМБ-ийн удирдлагуудтай цахим хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
Уг цахим хуралд2021 оны нэгдүгээр сарын 24-нд Монгол Улсын шадар сайдын 2017 оны А\08 тоот тушаалаар баталсан Эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу салбар хоорондын байгууллагууд хамтранявцын 20 дахь үнэлгээгхийхэд улсын хэмжээнд"COVID-19” халдвар тархах өндөр эрсдэлтэйбайгааг танилцуулав.
ОдоогоорУлаанбаатархотын хувьд халдварын тархалтын үе шатыг шинэ голомт ба тохиолдлын тоо, 10 000 хүн амдноогдохөвчлөл, халдварлуулахтүвшин, шинжилгээний эерэг хувь гэсэн 5 үндсэн шалгуураар тооцон дүгнэхэдII үе (голомтолсонөвчлөл)-ийн үе шатандаа байна.Нийслэлдэхкластер голомтууд идэвхтэйүргэлжилж, харинаймаг орон нутгийн хувьдзөөвөрлөгдөнтархах эрсдэлтэйбуюу дотоодын өвчлөл цаашид тогтвортой үргэлжлэх хандлагатай байна.
ИймдЭМЯ,ХӨСҮТ-өөсаймаг, дүүргүүдийнЭМБ-ынудирдлагуудад орон нутагт халдварзөөвөрлөгдөнтархах, кластер голомтынтүвшнээсхүн амын дунд тархахаас сэргийлэх чиглэлд онцгой анхаарч тандалт, хяналт,эмнэлгийнбэлэн байдлыг хангах чиглэлд сэрэмжлүүллээ.
МонголУлсад2021 оны нэгдүгээр сарын 26-ныбайдлаар,коронавируст халдварын1 656 батлагдсан тохиолдолбүртгэгдсэнээс зөөвөрлөгдсөн тохиолдол410,дотоодын1 246тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс1 211 буюу 73.1 хувь нь эдгэрчээ.Сүүлийн24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын кластер голомтоос 13 хүн шинээрөвчилсний2 ньэрүүлмэндийн ажилтан, бусад нь өмнөх кластер голомтынхавьтауудаасилэрсэн.ХӨСҮТ, Цэргийн төв, УлсынНэгдүгээр төв, Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II-т432 батлагдсантохиолдол эмчлүүлж байна.
Улаанбаатар хотодөнгөрсөн амралтын өдрүүдэд үсчин, зочид буудал, барааны дэлгүүр, зах зэрэг үйлчилгээний газрууд ажиллаж эхэлсэнтэй холбоотой иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэн нь олон хүнийг хамарсандэгдэлтгарах эрсдэлтэй байгаа тул цаашид үйлчилгээний газруудад халдвархамгааллындэглэмийг чанд мөрдөх, хяналтыг сайжруулах нь чухал гэдгийг эмч мэргэжилтнүүд анхаарууллаа.
Сэтгэгдэл байхгүй байна.