Сайн менежер гэгддэг Ж.Ганбаатар гишүүнд Уул уурхайн салбарыг урагшлуулах туршлага бий
- Цаг үе, нүдээ олсон томилгоо-
Энэ удаагийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг олон нийт мэргэжлийн, даацтай сайд нараар танхимаа бүрдүүллээ гэж дүгнэж болохоор байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг Уул уурхайн, хүнд үйлдвэрийн сайдаар томилохоор оруулж ирж байгаа нь энэ цаг үед нүдээ олсон томилгоо болсон гэж олон нийт харж буй.
Ж.Ганбаатар гишүүн олон жил Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж, эдийн засгийн асуудалд нухацтай, зарчимч хандаж, олон асуудлуудыг хэлэлцэж, батлалцаж ирсэн.
Тэр ч утгаараа Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч явдаг уул уурхайн салбарт ажил хэрэгч, сайн менежер очиж байгаа нь Шинэ сэргэлтийн бодлого ажил хэрэг болгох, томоохон төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулж томоохон ажлууд хийнэ гэж хүлээлт тавьж байна.
Ж.Ганбаатарын хувьд УИХ-д хоёронтоо сонгогдсон цагаасаа хойш эдийн засаг, бизнес эрхлэгчдийн дуу хоолой болж ажиллаж ирсэн. Тиймдээ ч УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны даргаар 2019 онд томилогдож эдийн засаг, төсөв санхүүтэй холбоотой чухал хуулийн төсөл, тогтоолуудыг чамбай боловсруулж, батлуулахад түүний ахалсан байнгын хорооны үүрэг өндөр.
Тэгвэл одоо уул уурхайн салбарын хууль эрхзүйн орчныг илүү чамбайруулж, энэ салбарыг гацаанаас гаргаж, урагшлуулах үүргийг тэр Ерөнхий сайдаас хүлээлээ. Энэ тухайгаа ч тэрбээр "Уул уурхайн салбарт тулгамдаад байгаа томоохон асуудалд ханцуй шамлан орно. Хөрөнгө оруулалтуудыг сэргээж, төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулахад төвлөрч ажиллана. Мөн энэ салбарын техник технологийг шинэчлэх шаардлагатай байна" гэжээ.
Мөн түүнийг аливаа ашиг сонирхлоос ангид, ялангуяа уул уурхайн салбарт нэр цэвэр улс төрчийн хувьд шийдэмгий, зоримог ажиллаж чадна гэдэг хүлээлт олон нийтэд ч Ерөнхий сайдад ч бий.
Ямартай ч түүнд Ерөнхий сайд итгэл хүлээлгэж, уул уурхайн салбарыг гацаанаас гаргах "даалгавар” өглөө. Мэдээж үүнд цаг хугацаа хэрэгтэй учраас хийж, хэрэгжүүлэх ажлынх нь үр дүн тодорхой хугацааны дараа харагдах биз ээ.
Сэтгэгдэл байхгүй байна.