Томуу, томуу төст өвчнөөс сэргийлээрэй!

0

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлээрэй!

 

Хүйтний улиралд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагаас дархлаажуулалтад хамрагдаж, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхийг анхааруулж байна. Томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах нь улирлын томуугийн хүндрэлээс сэргийлэх өндөр үр дүнтэй арга юм. Тиймээс иргэд амны хаалтаа зөв зүүж, гараа тогтмол угааж, хүн хоорондын зайг баримтлан хувь хүнээс шалтгаалах арга хэмжээг сайтар хэрэгжүүлж, эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагатай байхыг зөвлөж байна.

Эрүүл мэндийн яамнаас амьсгалын замын өвчнөөр өвчилсөн хүүхдүүдэд ӨЭМТ-өөр нь дамжуулж, гэрийн эмчилгээг үнэ төлбөргүй хийхээр зорьж байгаа аж. Энэ хүрээнд вирусын эсрэг эм, антибиотик, халуун бууруулах, дархлаа дэмжих, аминдэмжүүлэх зэрэг 10 гаруй нэр төрлийн эм, утлагын аппаратыг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд олгохоор болжээ. Ингэснээр хүүхдийн амьсгалын замын өвчлөл хүндрэхээс сэргийлэх, эндэгдлийг бууруулах, эмчилгээний хугацааг богиносгох, эмнэлгийн ачааллыг бууруулах ач холбогдолтой гэнэ. Уг ажилд зорилтот бүлгийн 12 мянга гаруй хүүхдийг хамруулахаар судалгаа авч, бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас боловсролын байгууллагын багш, ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулж эхэлжээ. 

Өнгөрсөн жил амбулаторийн үзлэг, хүүхдийн орны ачаалал, түргэн тусламжийн дуудлагад ТТТӨ-ний хамгийн өндөр эзэлсэн хувийг харгалзаж Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлаа хангажээ. Нийслэлд 1123 хүүхдийн ор ажиллаж байгаа. Амбулаторийн үзлэгт ТТТӨ-ний эзлэх хувь 5 хүртэл хэмжээнд байхад одоо байгаа орны зохицуулалт бүрэн боломжтой гэж үздэг. Харин үзлэгийн хувь 5-9 хүрсэн үед  нэмэлтээр 600 ор дэлгэхээр бэлтгэжээ. Өнгөрсөн гурван жилийн дунджаас авч үзэхэд  хамгийн их ачаалалтай үед орны тоо 1775 хүрч байсан тул эрүүл мэндийн байгууллагад дэлгэх ор 1123+1729 буюу 2852, мөн цэцэрлэг, зочид буудал гэх мэт эрүүл мэндийн бус байгууллагад дэлгэх орны тоо 750, нийт 3602 ор дэлгэхээр бэлтгэсэн гэдгийг албаныхан хэллээ.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex