Мерит томилгоо буюу Мэргэжлийн хяналтын мэргэшсэн хулгай

0

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэх том бүтэц, 21 аймаг, есөн дүүрэгт саяхныг хүртэл үйл ажиллагаа явуулж байв. 

Шинэ оны өмнөхөн Засгийн газрын шийдвэрээр татан буулгаж, мэргэжлийн хяналтын үүрэг чиглэлийг харьяа яамдад нь хуваарилсан. Тэглээ гээд өмнө нь тус газар, орон нутагт ажиллан хууль завхруулж, ашиг хонжоо хайсан хүмүүсийн гэмт үйлдлүүдийг замхруулж болохгүй юм.

Тэр тусмаа Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд өөрөө тэргүүлэн салбар бүрд бугшсан авлигатай тэмцэж байхад Мэргэжлийн хяналтын газрынхан алдаа дутагдал гаргасан хүмүүсээ хамгаалж хаацайлсаар байна. Энэ бол авлига, албан тушаалын гэмт хэргийг өөгшүүлсэн хэрэг гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй. Ганц хоёр жишээ хэлье.

Тухайлбал, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Б.Гантулга, Г.Сарантуяа, н.Энхтуяа, М.Өлзиймөнх нарын хүмүүс Авилгатай тэмцэх газрын үүдийг сахиад 2-5 жил болж байгаа ажээ. Г.Сарантуяа, М.Өлзиймөнх нарын хувьд хулгай нь олон зуун саяар яригддаг гэлцэнэ. Магадгүй тэрбум давсан байх ч  боломжтой гэх мэдээллүүд дуулддаг. Тэдгээрээс зарим нь нотлогдож зарим нь нууц байдалд шалгагдаж байна. Ямартай ч тэд хилийн боомтын ариутгалын орлого, цар тахлын санхүүжилт, байгууллагынхаа төсөв зэргийг эрээ цээргүй, бүр хусам ч үлдээлгүй хулгайлдаг байсан нь нэгэнт тодорхой болжээ. Энэ үйлдэл нь байгууллагын дотоод хяналт, шалгалтаар 2019, 2021 онуудад тогтоогджээ.

Эдгээр үйлдэлдээ нэр бүхий 40 гаруй байцаагчийг оролцуулж, хамтарсан болох нь холбогдох санхүүгийн баримт, гэрчүүдийн тайлбараар баталгаажсан аж. Дээрх ажиллагаанд МХЕГ-ын зарим дарга, удирдах албан тушаалтны оролцоо байх магадлал өндөр юм. Учир нь даргын туслахын хувийн дансаар нэлээдгүй мөнгө орсныг хууль хяналтынхан шалгалтын явцад  илрүүлсэн  хэмээн  дуулдаж байв. Гэвч тэд тэр хэргээ тэгэсхийгээд аргалаад өнгөрүүлсэн бололтой юм.

Тэгвэл төрийн өмчийг хулгайлж баригдчихаад гэмшихийн оронд гандан буурдаггүй "гаршсан хулгайч” гэдгээ нотолсоор яваа нэг хүн бий гэлцэнэ. Тэр нь аймгийн МХГ-ын даргаар ажиллаж байсан М.Өлзиймөнх. Байсан гэхийн учир нь, тэрбээр албан тушаалын хэргээр ажлаасаа халагдаад жил гаруй болж буй. Гэтэл дарга асан хулгай хийхгүй л бол унтаж чадахгүй хулгайн дон шүглэсэн нэгэн болсон гэдгийг тус аймгийнхан жиг жуг гэлцэх болжээ. Яасан бэ гэхээр М.Өлзиймөнх нь одоогоос сар гаруйн өмнө шөнийн цагаар МХГ-ын байранд нэвтэрчээ. Жирийн нэг хувийн компани биш, харуул хамгаалалт бүхий төрийн байгууллага, тэр тусмаа хяналт шалгалт явуулах үүрэг бүхий онцгой обьект. Хяналт, шалгалтын олон арван баримт материал хадгалагддаг газар атал экс дарга тийшээгээ өөрийн гэрт ирж буй юм шиг л орж явчихаж. Ингээд төмөр сейфийг хөшиж онгойлгон хоёр хайрцаг бүхий бичиг баримт хулгайлаад гарчээ. Энэ үйлдлээрээ тэрбээр өөрийнхөө албан тушаалын гэмт үйлдлийн ул мөрийг устгасан байх магадлалтайг зарим эх сурвалж хэлж буй. Мөн уг хэрэг давтан үйлдэл байж ч болзошгүй аж.

Учир нь, 2021 оны долоодугаар сард Сүхбаатар аймгийн МХГ-аас М.Өлзиймөнхөд холбогдох санхүүгийн зөрчлийг нотлох хайрцаг баримт алга болж байжээ. Тус хэргийг аймгийн цагдаагийн газар нь илрүүлж чадалгүй жил гаруй болж байгаа аж. Юу гэвэл, ажлаас халагдсан, элдэв асуудалд холбогдсон экс дарга нь шөнийн цагаар МХГ-ын байранд нэвтэрч дахин хоёр хайрцаг албаны баримт аваад гарч байхад харж хамгаалж байх ёстой хамгаалалтын ажилтан юу хийж байв. Энгийн логикоор аваад үзэхэд хамтарсан, хуйвалдсан байх магадлал өндөр. Хамгаалалтын ажилтныг ажилд авсан дарга нь тэр хүн байсан ч юм бил үү, хэн мэдлээ. Дээр нь хоёр хайрцаг баримт авахаар очсон хүн явган гүйж очихгүй нь ойлгомжтой. Тэгэхээр өөрөө машинаа бариад очсон уу, жолооч хөлсөлсөн үү гээд үзэхэд харилцаа, хамаарал, хэргийн бүрэлдэхүүнийг тогтоох боломжтой. Тэгээд ч Сүхбаатар аймаг хилийн бүсэд хамаардаг. Иймд нэгдүгээрт аюулгүй байдал талаас, нөгөөтэйгүүр гэмт хэргийн гаралт өндөр байдгаас шалтгаалан аймгийн төв буюу Баруун-Урт сумын бүх объектыг цагдаагийн газраас нэгдсэн камераар хянах зорилгоор ихээхэн зардал гаргаж, бүрэн камержуулсан гэдэг. Гэтэл МХГ-т шөнийн цагаар нэвтэрч бичиг баримт хулгайлсан удаа дараагийн үйлдлийг тус аймгийн Цагдаагийн мөрдөгчид илрүүлж чадалгүй жил гаруй болсон байгаа юм.

Эцэст нь үйлдэл дээрээ баригдсан гэмт этгээдийн хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлсэн байх юм. Хамгийн хачирхалтай нь уг хулгайн хэрэгт МХГ-ын нэг л жижүүрийн нэр холбогдоод байдаг. Мөн цагдаа нь хэргийн талаар ямар ч мэдээлэлгүй байцаагчийг дуудаж мэдүүлэг авсан нь эргэлзээ дагуулж, хардлага төрүүлж  байна.

Түүнээс гадна тус аймгийн МХГ гэх энэ байгууллага дотор төсвийн мөнгө хамтран завшсан, бүлэглэл болсон этгээдүүд байгаа учраас үнэн бодит мэдээллийг гаргаж өгнө гэдэг ч эргэлзээтэй юм. Түүнчлэн экс дарга  М.Өлзиймөнх нь шөнийн цагаар нэвтэрч сейф хөшиж онгойлгосон хэргээ "Би биш жижүүр онгойлгосон” хэмээн мэдүүлсэн. Мөн албаны бичиг баримт аваагүй өөрийн хувийн тэмдэглэл, бичиг, цаасыг л авсан гэх зэргээр мэдүүлсэн гэсэн мэдээлэл байна. Эндээс бас нэг сонин зүйл анзаарагдаж байгаа нь хувийнхаа бичиг цаасыг авч байгаа бол хулгайч шиг шөнө очиж сэйфийг хөшиж онгойлгох хэрэг байсан уу. Ажлын өдөр очиж хүсэлтээ тавиад холбогдох хүмүүсийг байлцуулан түлхүүрээр нь онгойлгуулж, тэмдэглэл үйлдлүүдээд авч яагаад болоогүй юм бэ гэсэн асуултууд гарч байна. Энгийн логикоор бодоход л ийм асуудлууд тавигдаж байхад  хэрэг илрүүлэлтэд цагдаагийн чадвар дутаад байна уу, авилгаар асуудлыг аргацаагаад байна уу? Ингэж хардах шалтгаан ч олон байна. Гэтэл өнөөдөр Монгол Улс хүн биш хууль засагладаг улс болно. Авлигатай бүх шатанд тэмцэнэ гэдгээ Ерөнхийлөгч нь ч хэлдэг, Ерөнхий сайд нь ч мэдэгдэж байгаа. УИХ-ын түвшинд ч Хяналт шалгалтын тухай 17 хууль баталж, Түр хороо байгуулснаар бугшмал асуудлуудыг илрүүлж, Хөгжлийн банкны хэрэг, "Нүүрсний хулгай” гэх том хэргүүдийг хуулийн байгууллагуудад шилжүүлсэн. Авлига, албан тушаалын хэрэг, бүх шатанд үүрлэсэн хулгайтай ингэж тэмцэж байхад шүүх, цагдаа, прокурор нь яаж ажиллаад байна вэ. Ялангуяа орон нутагт цагдаа, шүүх, прокурор яаж ажиллаж байгааг эргэж харах цаг болжээ.

Монголын төр мерит зарчмаар мэргэшсэн төрийн албан хаагчдыг бэлддэг гэх боловч тэрхүү мерит зарчмаар мэргэшсэн хулгайч нарыг төрийн байгууллагын шат шатанд  сүлжээ байдлаар бэлддэг болсныг Сүхбаатар аймгийн МХГ-ын даргаар ажиллаж байсан Г.Сарантуяа, М.Өлзиймөнх нарын үйлдлээс харж болохоор байна. Тэд мерит буюу чадахуйн зарчмаар МХГ-ын даргын албанд томилогдсон ч мэргэжил мэргэшил, ёс зүй, ур чадвараараа чадахуйн зарчмыг хэрэгжүүлж чадсангүй. Харин ч төсвийн хөрөнгийг хулгайлах "чадахуй”-г л бие биедээ төдийгүй хамт олондоо ч өвлүүлэн чадавхижуулжээ. Өдгөө МХЕГ гэх бүтэц байхгүй болж түүнд ажиллаж байсан байцаагчид харьяа яамдад хуваарилагдан албан үүргээ үргэлжлүүлнэ. Сүхбаатар аймгийн жишээнээс харахад мэргэшсэн албан хаагч биш "мэргэшсэн хулгайч” нар  шинэ очсон газартаа ямар үр  тарьж, юу өвлүүлэх бол. Өөрөөр хэлбэл, тэнд хулгай, худлыг үргэлжлүүлэхгүй байгаасай билээ.

Эцэст нь хэлэхэд Сүхбаатар аймгийн МХГ-ын дарга асан М.Өлзиймөнхөд холбогдох их хэмжээний мөнгөн дүнтэй гэмт үйлдлийг нуун дарагдуулахын тулд зөрчлийг илрүүлсэн МХГ-ын дарга О.Балжиннямыг ХЭҮК-ын ажилтантай үгсэж түүнийг хилс хэрэгт гүтгэж ажлаас нь чөлөөлүүлсэн тухай ч эх сурвалжууд хэлдэг юм байна.

М.ЗУЛ

Эх сурвалж: Өглөөний сонин 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex