Монгол банкинд бөмбөг "дэлбэлж" БОАЖ-ын дарга нарыг шалгана гэсэн яасан бэ, Ерөнхий сайд аа

0

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордны индэр дээрээс "Банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг Монголбанкны

 удирдлагуудыг илчилж, Дархан цаазат хамгаалалттай Богдхан ууланд газар зарсан БОАЖ-ын сайд нарыг шалгаж, тээвэр логистикийн салбарт бөмбөг тэсэлнэ” гэж амласнаас хойш даруй сар гаруй хугацаа өнгөрлөө.


        Тээвэр логистикийн салбарт "тэсэлсэн” бөмбөг нь УБТЗ ХНН-ийн 10 их наядын С.Батдөлийн хэргээр дарагдаж, иргэдийн хүлээлтэд хүрсэн том хэрэг задлах хэмжээнд хүртлээ дуулиан тарьж, төмөр замын салбарт эргэлт хийх хүртлээ газар авсангүй. Үндсэндээ С.Батдөлийн гэртээ хадгалсан буйдан дүүргэх боодолтой мөнгөөр төмөр замын хэргийг тэгсхийгээд л намжаав.

        Тэгэхээр Ерөнхий сайд амлалтдаа хүрч, эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэхгүй бол дуулиан тарьсан хэргүүд нь хуучирч, улс төр дахиад "унтаа” болох нь. Үндсэндээ Сар шинийн уур амьсгал орсон энэ өдрүүдэд амласан амлалт, хэлсэн үгнүүд нь замхарч, төрөөс төрсөн тэрбумтнуудын хэрэг замхрах тийшээгээ хандлаа. Нүүрсний хулгайн хэрэг, Хөгжлийн банкны асуудал, УБТЗ-ын 10 их наядын хэрэг үндсэндээ "моодноос” гарчихлаа даа, Ерөнхий сайд аа.

       Анх Засгийн газар, Ерөнхий сайд улс төрд эргэлт хийх хэмжээнд хүртлээ шуударч, Төрийн ордныхныг хэр хэмжээнд нь сандаргаж, УИХ-ын гишүүдийн тэн хагас нь нүүрсний хулгайн хэргээр, Хөгжлийн банкны асуудлаар ачигдах дээрээ тулсан ч, МАН-ынхан хар толгойгоороо гишүүдээ эхнээс нь хамгаалж, "оргон” зугтах боломжийг нь нэг нэгээр олгож эхэлсэн нь нууц биш юм.

       Тухайлбал, Хөгжлийн банкны хэрэгт УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн холбогдож, бүрэн эрх нь түдгэлзэх дээрээ тулчихаад байхад нь гишүүд нь кнопны тоогоороо Ардчилсан нам, Ардын нам гэлтгүй бүгдийг нь хамгаалж үлдсэн. Удалгүй нүүрсний хулгайн хэргээр нэр бүхий гишүүдийг яллагдагчаар шалгаж эхлэхтэй зэрэгцээд гишүүд нэг нэгээрээ асуудлаас хөнгөхөн бултаж , нэр цэвэр үлдэх аргаа хайж эхэлсэн нь нууц биш юм.

         Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг АТГ-аас яллагдагчаар татаж, шалгаж эхлэхтэй зэрэгцээд өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх бичгээ УИХ-ын дарга дээр барьж оччихоод улсын хилээр гараад зугтчилхаа. Угтаа бол хэрэгт холбогдогчдоо боломж олгож, хуулийн байгууллагаас түрүүлж хөдлөх боломжоор эрх баригч намынхан өөрсдөө бүрэн хангасан гэсэн үг л дээ.

         Одоо УИХ-ын хэд хэдэн гишүүнийг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан шалгаж, эхнээс нь хилийн хориг тавьсан байна. Гэвч өмнөх жишгээрээ МАН гишүүдээ хамгаалж үлдэхийг үгүйсгэхгүй юм.

         Ухаандаа Ерөнхий сайдын сүр дуулиан болгож, зарласан хэргүүд нь хууль хяналтын байгууллага дээр замхарч, түүнийг ямар хүчгүй, байгааг жинхэнэ утгаар нь харуулж байна даа.  

       Тэгэхээр Ерөнхий сайд амласандаа хүрч, далд эдийн засгаа ил болгох хамгийн наад захын ажил нь Төв банканд ужгирсан, түүнийгээ бизнес болгон цэцэглүүлсэн хууль бус үйлдлүүдийг илчлэх байна даа. Өөрөөр хэлбэл, ард түмний бүсийг чангалах биш, татварын мөнгөөр хөлжиж, банк бус санхүүгийн байгууллагаар иргэдийн мөнгийг "угаадаг”, түүгээрээ хөлжсөн Монголбанкны томчуудыг тэслэх цаг нь хэдийнээ болчихжээ.

       Шударга бус зүйлтэй цаг үргэлж, тэмцэж, банкны салбарт ноёрхлоо тогтоосон санхүүгийн томчуудад давс мэт гашуун үгсээ сануулах цаг нь нэгэнт ирсэн гэдгийг сануулах нь зүйн хэрэг биз ээ. Саяхнаас сошиалд койнтой холбоотой асуудлыг олны анхааралд хүргэж, иргэдийг хохироосон гэх этгээдүүдийг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн байдаг. Тухайлбал, IHC койныг монголын зах зээлд нэвтрүүлсэн гэгдэг О.Мөнхжинг өчигдөр шүүхээс таслан сэргийлэх арга авч, хилийн хориг тавьсан. Ийн койн болон хууль бус мөнгө угаалттай холбоотой хэргүүдийг эхнээс нь задалж, олны анхааралд оруулж эхэлсэн нь Монголбанканд бөмбөг тэслэх нь гэх цуу яриа ч бий.

        Түүнчлэн Дархан цаазат Богтхан уулыг тэр чигт нь зарж, том том хаус, хотхон сүндэрлүүлэх боломж бололцоогоор хангасан БОАЖ-ын яамны дарга нарыг илчлэхгүй бол хаврын урь орж, дараагийн газрын "наймаа” эхлэх хугацаа тун дөхсөн байна.

      Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд хэлсэндээ хүрэхгүй нуувчиндаа суусаар байтал, газрын наймаа цэцэглүүлэгчид, хэрэг үйлдэгсэд хийсэн хамаг булхайгаа нуугаад хууль хяналтын байгууллагад нэр цэвэр үлдэх боломжоо тэр чигт нь бүрдүүлэх хугацаа өнгөрчихлөө дөө.

       Хэрэв зээ Ерөнхий сайд хэлсэн дээ хүрч дараагийн бөмбөгөө тэслэхгүй бол Монголын улс төр гаргасан жимээрээ зугуухан урагшилсаар ужгирч, тогтсон мөнөөх л хуучин  зам руугаа буцаж ороход тун ойрхон байна. Л.Оюун-Эрдэнийн улс эхлүүлсэн ажлаа эцсийг нь үзэхгүй, эргэж буцсаар байвал "давхар дээл”-тэй сайд нарыг хүлээн зөвшөөрөхгүй гэж амласан амлалтаасаа буцсан шиг ээ томчуудынхаа "атганд” буцаад багтаж мэдэх нь. Улс төрд эхлүүлсэн соёлоо хариуцлагатай, түргэн шуурхай гүйцэтгэхгүй бол улс төрийн замнал тийм ч дардан, урт хугацаатай биш гэдгийг Ерөнхий сайд хэлэлтгүй мэдэж байгаа биз.

        Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн МАН-ын их хурал дээр "Манай нам авлига, албан тушаалын элдэв хэрэгт орооцолдсон гишүүдээ намаасаа хөөх хүртэл арга хэмжээ авч, цэвэрлэнэ. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэнтэй хэзээ ч эвлэрэхгүй” гэх амлалт өгч, намынх даргын суудалд хүрч байлаа.  Улс төрд анх амласан амлалт, ард түмний өмнө индэр хэлсэн үг бүрийнхээ хариуцлагыг хүлээдэг улс төр зангараг үгүйлэгдэж байна даа Ерөнхий сайд аа.

 Эх сурвалж: Ergelt.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex