Улстөрчдийн орооцолдсон хэрэг хаана гацдаг вэ?!
Монголд гардаг аманд багтамгүй том мөнгөн дүнтэй авлига, албан тушаалын хэрэгт голдуу улстөрчид холбогддог.
Мэдээж, ийм хэргийг АТГ, зарим тохиолдолд тагнуулын байгууллага шалгана. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусгаад прокурорт шилжүүлдэг. Том улстөрчдийн томоохон хэрэгт Нийслэлийн прокурорын газрын прокурорууд хяналт тавина. Тэндээс харьяа дүүргүүд, голдуу Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжинэ. Ерөнхийдөө Монголын авлига, албан тушаалтнуудын хэрэг шүүх хүртлээ энэ "дамжлага”-аар явдаг.
Үүнтэй холбоотойгоор улстөрчдийн орооцолдсон томоохон хэргүүдийг шалгах явцыг олон нийтээс нуух нь зохимжгүй гэсэн байр суурь олон нийтийн зүгээс гарч байна.
Мөн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн нарыг ч энэ зүйл ангийн дагуу шалгаж буй аж. Тэднээс гадна АТГ, прокуророос ХҮН-ын гишүүн Б.Найдалаа, МҮХАҮТ-ын газрын дарга асан Ч.Нэргүй, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас мэргэжилтэн хүртэлх албан тушаал хашиж байсан хүмүүс, зээлдэгч компанийн удирдлагуудыг яллагдагчаар тооцсон байна. Түүнчлэн зарим нь нэгэнт яллагдагчаар татагдсан нэр бүхий 10 хүнийг өөр үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг АТГ-аас прокурорт гаргасан байдаг. Зөвхөн Хөгжлийн банкны хэрэг ч бус дээр дурдсан хэргүүдийг хэрхсэнийг ч олон нийт нэхсээр байна.
"...Тус ажлын хэсгийн прокурорууд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокурор, АТГ, Тагнуул, Цагдаагийн байгууллагын албан хаагч холбогдсон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд байгаа ээдрээтэй, хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлж, олны анхааралд орсон эрүүгийн хэргүүдийг татаж хянана” гэж байсан.
Сэтгэгдэл байхгүй байна.