Химийн хичээлийн олимпиадад Өнөр цогцолбор сургуулийн сурагч Х.Цэрэннадмид түрүүллээ
"Тавантолгой түлш” ХХК таван жилийн ойгоо тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын 12-р ангийн сурагчдын дунд химийн хичээлийн олимпиадыгтусдүүргийн Боловсролын хэлтэс, Ерөнхий боловсролын 122-р сургуульттай хамтран зохион байгууллаа.
Олимпиадад Сонгинохайрхан дүүргийн Шинэ мэдлэг сургууль, 151-р сургууль, 152-р сургууль, 154-р сургууль, 121-р сургууль, 9-р сургууль, Хөгжил цогцолбор сургууль, Тольт сургууль, 124-р сургууль, 105-р сургууль, Өнөр цогцолбор сургууль, 106-р сургууль, 107-р сургууль, 42-р сургууль, 143-р сургууль, 76-р сургууль, 65-р сургууль, Ирээдүй цогцолбор сургууль, 67-р сургууль, 122-р сургууль, 153-р сургууль, 62-р сургууль гэсэн нийт 22 сургуулийн98сурагч оролцлоо.
Олимпиадын 1-р байрандӨнөр цогцолборсургуулийн 12гангийн сурагчХ.Цэрэннадмидорсон бол 2-р байрыгӨнөр цогцолборсургуулийн 12гангийн сурагчД.Оргил, 3-р байрыг153-рсургуулийн 12аангийн сурагч П.Булганзаяаэзэллээ. Мөн тусгай байрыгИрээдүй цогцолборсургуулийн 12гангийн сурагчХ.Болор,Тольтсургуулийн 12бангийн сурагчО.Болд,Ирээдүй цогцолборсургуулийн 12гангийн сурагчТ.Энхзулнар эзэллээ.
Тэргүүн байр эзэлсэнсурагчийг 1,500,000 төгрөгөөр,дэд байр эзэлсэнсурагчийг 1,000,000 төгрөгөөр,гутгаар байр эзэлсэнсурагчыг 500,000 төгрөгөөр, тусгай байранд орсон сурагчдыг 200,000 төгрөгөөр тус тус шагналаа.
Мөн энэ үеэр Дэйл Карнеги төвийн илтгэгч багш Н.Хаш-Эрдэнэолимпиадад оролцсон сурагчдадхарилцааны ур чадвар,мэргэжил сонголт, ирээдүйн карьер болон амжилтын талаар илтгэл танилцуулж сонирхолтой яриа өрнүүлсэн юм.
Тавантолгой түлш компани энэ олимпиадыг химийн хичээлийг сонирхон, дагнан суралцаж, энэ чиглэлээр их, дээд сургуульд элсэхээр төлөвлөж буй сурагчдыг дэмжих зорилгоор, компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгууллаа.
Сэтгэгдэл байхгүй байна.