Жирэмслэлтээс сэргийлэхийн тулд үтрээндээ төмс ургуулжээ
Бүр эмэгтэйчүүдийн эмч нар ч үзжээ. Эцэст нь бүсгүйн үтрээнд төмс соёолж, ургасныг олж тогтоосон байна.
Гайхаж цочирдсон эмч нар нөгөө бүсгүйгээс яагаад үтрээ рүүгээ төмс хийсэн, мөн ийм удаан эмнэлэгт хандаагүйн шалтгааныг асуужээ.
Бүсгүй "Би хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх гэж төмс үтрээ рүүгээ хийсэн. Ээж тэгж зөвлөсөн учраас би итгэсэн" гэж хэлснийг "Colombia Reports" мэдээллээ.
Эмч нар "төмсний ургац" хурааж авсны дараа "Бүсгүйн эрүүл мэндэд маш ноцтой сөрөг нөлөө үзүүлсэн" гэж мэдэгдлээ. Нөгөө төмс аль хэдийн соёолж ургаж байсан гэнэ.
Уг нь Колумб улсад 1990-ээд оноос эхлэн дунд, их сургуулиудад сексийн хүмүүжлийн хичээл заавал орох ёстой гэсэн журам баталсан. Гэвч эцэг, эхчүүд "Үр хүүхдүүдийг маань завхайруулж байна" хэмээн эрс эсэргүүцдэг юм байна. Колумбын гэр бүлийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд "Манай улсад бэлгийн хүмүүжил дорой, бараг байхгүй. Ялангуяа залуусын дунд" гэж мэдэгджээ.