“Туушин” ХХК болон “Улаанбаатар хөгжлийн корпораци” хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулав

0
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

"УЛААНБААТАР – ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ 2023” арга хэмжээ энэ сарын 20-нд Улаанбаатар хотод амжилттай боллоо. Тус форумын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Нийслэлд нэн шаардлагатай бүтээн байгуулалтын нэг, олон улсын стандарт шаардлагыг хангахуйц "УЛААНБААТАР ХОТЫН АЧАА ТЭЭВРИЙН НЭГДСЭН ЛОГИСТИКИЙН ТӨВ” байгуулах нь туйлын чухал ач холбогдолтой” гэдгийг илтгэлдээ онцолсон юм.

Форумын үеэр "Туушину ХХК болон "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ны хооронд "УЛААНБААТАР ХОТЫН АЧАА ТЭЭВРИЙН НЭГДСЭН ЛОГИСТИКИЙН ТӨВ”-ийг хотын зүүн хэсэгт барьж, байгуулахад хамтран ажиллах талаар "Туушин” ХХК-ын Дэд захирал Ж.Монголжингоо, "УБ Хотын Хөгжлийн Корпораци” ХК-ын төслийн удирдагч Н. Дашдэмбэрэл нар САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурсан юм.

Улаанбаатар хотод орчин үеийн олон улсын стандарт шаардлагыг хангасан бүтэн галт тэрэг хүлээн авах нэгдсэн ачаа тээврийн логистикийн терминал байхгүйгээс ачаа бараа хүлээн авах тээвэр логистикийн үйл ажиллагаа нь Амгалан, УБ, Толгойт өртөөдөөр салж, ачаа тээврийн 10 терминал болон нийт 300 гаруй салбар замуудаар ачаа бараа түгээгдэж байгаа нь УБТЗ-ын ялгалт сэлгээний ажиллагаанд зарцуулах хугацаа, зардлыг хэд дахин нэмэгдүүлж байна.

Терминалууд хотын төвд, суурьшлын бүсэд зэрэгцэн байрлаж байгаа нь аюултай, хортой бараа нийслэл хотод шууд орж, хотын авто замд эвдрэл, бөглөрөл үүсгэж, агаар, хөрсийг бохирдуулан оршин суугчдын амьдралын аюулгүй байдлыг алдагдуулж байна. "Туушин” компани уг асуудлыг шийдвэрлэхээр 2008 оноос эхлэн Улаанбаатар хоттой хамтран ажиллаж, "УЛААНБААТАР ХОТЫН АЧАА ТЭЭВРИЙН НЭГДСЭН ЛОГИСТИКИЙН ТӨВ” –ийн Техник Эдийн Засгийн Үндэслэлийг ХБНГ/Холбооны Бүгд Найрамдах Герман улсын DB international компанитай хамтран олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн боловсруулсан юм. Уг төсөл нь нийслэл Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаж, Монгол Улсын Их Хурлын 23 дугаар тогтоолоор батлагдан, улмаар Монгол улсын урт хугацааны хөгжлийн "Алсын хараа-2050” Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаж, Улсын Их Хурлын 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор хуульчлагдсан юм.

Улаанбаатар хотын төвд байршилтай 10 Тээвэр Зуучийн компаниудын ачаа тээврийн терминалуудыг "УЛААНБААТАР ХОТЫН АЧАА ТЭЭВРИЙН НЭГДСЭН ЛОГИСТИКИЙН ТӨВ” –д нэгтгэн төвлөрүүлснээр, чөлөөлөгдөх газруудыг илуу үр өгөөжтэйгээр эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар Нийслэлийн иргэдийг аюулгүй, тоосгүй, экологийн цэвэр орчинд амьдрах нөхцлөөр хангаж, газар эзэмшигчдэд үнэ цэнэтэй газартаа илүү өр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх боломж олгох юм. Дэлхийн банкны хийсэн судалгаагаар Монгол Улсын логистикийн гүйцэтгэлийн индекс сүүлийн дөрвөн жилд 108-р байрнаас 129 –р байр луу 21 байраар ухарсан байна. Орчин үеийн логистикийн 5PL стандартад нийцсэн ачаа тээврийн логистикийн үйлчилгээ Монгол улсад шинээр нэвтэрч, Улаанбаатар хотын ачаа тээврийн логистикийг дэлхийн томоохон хотуудын жишгээр зохион байгуулж, бүс нутгийн түгээлтийн үндсэн зангилаа болж импорт,экспортын барааны тээврийн зардал 15-20 хувь буурах юм.

"УЛААНБААТАР ХОТЫН АЧАА ТЭЭВРИЙН НЭГДСЭН ЛОГИСТИКИЙН ТӨВ” байгууллагдсанаар:

  • Хотын ачаа барааны түгээлтийн логистикийг хөгжүүлэх;
  • Төмөр замын вагон эргэлтийг богиносгож, тээвэрлэлтийн зардлыг бууруулах;
  • Хотын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, бөглөрлийг арилгах;
  • Хот дотор авто замаар хүнд даацын автомашинуудаар ачаа, бараа тээвэрлэх үйлчилгээ бүрэн зогсоож, авто замын насжилтыг уртасгаж, замын засвар үйлчилгээний зардлыг бууруулах;
  • Улаанбаатар хотын агаарны болон орчны бохирдлыг буурулах;
  • Хотын иргэдийн экологийн цэвэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зэрэг өндөр ач холбогдолтой юм.

 

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex