Алаг нүдэн Хонгорзулаас “Халуун зүрх”-нд хүрсэн түүх

0

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Доржготовын Ганцэцэг хэмээх дүрэлгэр алаг нүд, цангинасан хоолой, эрч хүчээр дүүрэн жүжигчин эмэгтэй 2000 оны эхэн үед УДЭТ-ын босгоор анх алхсан байдаг. "Бооцоо”, "Надаар тоглосон хайр” жүжгийн гол дүрд тоглож, уран бүтээлийн гараагаа эхэлсэн тэрбээр сүүлийн жилүүдэд дэлгэцийн уран бүтээлд хүч сорих болсон. УДЭТ-аас "Хувьсал” продакшн руу орж, өдгөө өөрийн "Аримун” продакшныг байгуулж, кино урлагийн салбарт хүч үзэх болсон түүний дэлгэцэнд бүтээсэн онцлох таван дүрийг танилцуулъя.  

 

"Жинжиймаа”-гийн Хонгорзул

Найруулагч О.Машбатын бүтээл "Жинжиймаа” кино анх 2003 онд дэлгэцэнд гарч байв. Тухайн үедээ "Эмэгтэйчүүдийн холбоо”-ны захиалгаар бүтсэн тус кино тэр жилийнхээ хамгийн олон үзэгчтэй киногоор шалгарч, Монголын кино урлагийн салбарт нэгэн шинэ хуудсыг нээсэн билээ. Хэдийгээр 20 жил өнгөрсөн ч өдгөө үзэгчид энэ бүтээлийг үзэх дуртай хэвээр байгаа нь "Жинжиймаа” киноны чанар, үнэ цэнийг тодотгох буй заа. Харин энэхүү киногоор дэлгэцийн салбарт анхлан хөл тавьсан хүн бол Хонгорзул охины дүрийг бүтээсэн Д.Ганцэцэг юм. Тэрбээр энэ киноны тухай "Миний тоглосон 20 гаруй кино бий. Анх нэгдүгээр дамжааны оюутан байхдаа Л.Лхасүрэн багшийнхаа удирдлаган дор "Дурлалын нулимс" кинонд тоглож байлаа. Түүнээс хойш "Дурандаж олсон хайр", "Худалч эхнэр” зэрэг олон кинонд тоглосон. Анхны бүтээлүүдээсээ "Жинжиймаа" кино мэргэжлийн түвшинд тоглосон анхны бүтээл байлаа. Тиймээс энэ киноныхоо дүрийг хайрлаж, нандигнадаг” гэжээ.

 

"Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-ийн Саарал

Д.Ганцэцэгийн дараагийн онцлох дүр бол "Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Саарал. Тус кино нь түүний УДЭТ-ыг орхиж, "Хувьсал” продакшнд орсны дараах анхны дэлгэцийн бүтээл юм. Энэхүү кино нь бодит явдлаас сэдэвлэсэн гэдгээрээ онцлог бөгөөд 1981 оны нийгмийн амьдралыг харуулсан байдаг. Мөн хүн хүнээ хайрлах өр нинжин сэтгэлтэн ховор болсон энэ цагт хүн байхын утга учир, нэгнээ хайрлахын сайн сайхны дуу хоолой болсон юм. Д.Ганцэцэг дүрийнхээ тухай "Сааралаа бол хэн нэгний аз жаргалын төлөө золиослогдож, эмэгтэй хүнийг үзэн ядаж, эршүүд болсон нэгэн. Ямар сайхан эмэгтэй байгаад ямар болж байгааг үзсэн хүмүүс ойлгосон байх. Сэтгэлийн хаттай хүн бусдад нулимсаа үзүүлдэггүй. Тиймээс би Сааралааг аль ч үед нулимс унагахгүй байх ёстой гэж бодсон. Мөн бусад дүрээсээ хэрхэн ялгарах тухай их тунгаасан. Ингээд гадаад байдлаа өөрчлөх шаардлагатай гэж бодоод үсээ тайруулсан. Түүндээ л жаахан харамссан даа” гэж дурссан юм.

 

"Зүрхээр наадагч”-ийн Энхжин

"Хувьсал” продакшны ээлжит уран бүтээл "Зүрхээр наадагч” кино 2014 онд нээлтээ хийж байв. Киноны ерөнхий продюссер болон найруулагчаар У.Уранчимэг ажилласан бол зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичсэн байдаг.  Харин гол дүрд 2009 оны Азийн топ модель, загвар өмсөгч О.Мөнхдалай тоглосон нь багагүй шуугиан дэгдээж байв. Тус кино дөрвөн хүүхэд асрамжийн газар өсөж, нэг гэр бүл болж буйгаар үйл явдал нь эхэлддэг. Энэхүү бүтээлд Д.Ганцэцэг Энхжин гэдэг эмэгтэйн дүр дээр ажилласан билээ. Тэрбээр дүрийнхээ тухай "Би энэ кинонд  бага хүүтэйгээ хамтарч тоглосон гэдгээрээ онцлог. Кинонд асрамжийн газар өссөн дөрвөн найз хувь тавилангийн эрхээр  таран одохдоо заавал уулзана хэмээн бие биедээ амлана. Олон жил өнгөрч тэд өөр өөрсдийн замаар амьдарсаар байх боловч нэг л өдөр бие биенээ олж, хүүхэд насныхаа хүсэл мөрөөдлийг биелүүлж байгаа тухай өгүүлдэг. Энхжин бол хогийн цэг дээр амьдардаг нэгэн.  Би дүр дээрээ ажиллахын тулд зураг авалтаас өмнө хоёр ч удаа хогийн цэг дээр очиж судалгаа хийж байсан” гэв.

 

"Атганд үлдсэн эрдэнэ”-ийн Ягаанцэцэг

Монголын кино урлагийн салбарт "Хувьсал” продакшн хэдийнэ өөрийн өнгө төрх, чанар чансааг тодорхойлсны нэг жишээ нь "Атганд үлдсэн эрдэнэ” кино юм. 2016 онд нээлтээ хийсэн тус кино "FLO Film Forum” олон улсын кино наадмаас "Амжилтын эзэн" гэсэн шагнал хүртсэн билээ. Тус киноны зохиолч, ерөнхий найруулагчаар У.Уранчимэг ажилласан байдаг. Харин киноны гол дүрд Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Г.Нэргүйбаатар, Д.Ганцэцэг болон залуу жүжигчин Б.Шинэбаяр, А.Ганчимэг нар тоглосон билээ. Д.Ганцэцэгийн хувьд энэ бүтээлд нутгийн сайхан бүсгүй Ягаанцэцэгийн дүр дээр ажилласан байдаг. Киноны үйл явдлаас сануулбал Арслан Цэвээний гэрт отгон хүү Тайван мэндэлснээр гурван охинтой түүний магнай тэнийж, удам залгах хүүтэй боллоо гэж нутгийнхан нь олзуурхана. Тайван нас бие гүйцэж, нутгийн сайхан бүсгүй Ягаанцэцэгтэй нэр холбогдсоноор үйл явдал өрнөдөг. Харин тэдний гэр бүлийн хамгийн том нууцыг Цэвээн арслангийн залуу насны өрсөлдөгч, нутгийн заан Балжирын хүү Хангай мэдсэнээр кино улам ч сонирхолтой болдог билээ.

 

"Халуун зүрх”-ийн Содгэрэл

Жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар "Хувьсал” продакшнаас өрх тусгаарлаад анхны хийсэн бүтээл нь "Халуун зүрх” кино юм. Кинонд хорт хавдар туссан Анхилуун хэмээх бүмгүйн тухай өгүүлдэг бөгөөд кино гол утга нь "Мөнхийн тасаршгүй мөр үлдэнэ. Үргэлжлэл болсон үр үлдэнэ…” гэсэн хоёрхон өгүүлбэрт зангилагддаг юм. Д.Ганцэцэгийн хувьд энэ бүтээлээр найруулагчийн гараагаа эхлүүлсэн. Мөн Анхилууны хадам ээж болох Содгэрэлийн дүр дээр ажилласан байдаг. Тэрбээр киноныхоо тухай "Би энэ киног ханьдаа зориулж хийсэн. Үзэгчид энэ киног үзээд  нэг зүйлийг л ойлгоосой гэж хүсч байна.  Тэр нь юу гэхээр хүн болгон энэ ертөнцөд үүргээ гүйцэтгэхээр ирдэг. Түүнийгээ биелүүлэхийн тулд их саад бэрхшээл тохиолдоно. Хүн өөрөө эс хүссэн ч хүсээгүй ч зовлонд унагах бус тэрхүү сорилтыг сэтгэлийн хүчээр давж гарснаар ирээдүйд сайн сайхан бүхэнтэй учруулдаг. Энэ бол ариун нандин хайрын түүх.  Хэрэв та хүсч байвал зорилгынхоо төлөө тасралтгүй тэмцээрэй. Тэгвэл таны чин хүсэл мөнхөд оршин байна” гэж сэтгэгдлээ илэрхийлсэн юм. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 118 (7103)


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex