ЭМГЭНЭЛ: Намхайн Төмөрхүү

0

 

Одоогийн Социал Демократ Монголын Залуучуудын холбоо буюу хуучнаар Монголын Ардчилсан Социалист Залуучуудын холбоо(МАСЗХ), Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо (НАМЗХ)-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бидний эрхэм, дотны нөхөр Намхайн Төмөрхүү таалал төгссөнд түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь МАСЗХ, НАМЗХ-нд нэгэн үе мөр зэрэгцэн явсан үе, үеийн удирдлага, журмын найз, нөхөд болон Социал Демократ Монголын Залуучуудын холбооны мянга, мянган гишүүд дэмжигчид, залуучуудын зүгээс гүнээ эмгэнэл илэрхийлж байна.
Н.Төмөрхүү нь 1975 онд Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн. 1983-1993 онд Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль, 1994-1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Физик Электроникийн Сургууль, 2003-2005 онд Санхүү Эдийн Засгийн дээд сургуулийг тус тус төгсжээ. Мөн БНХАУ-д барилгын менежментийн курст суралцан мэргэжил дээшлүүлжээ. Тэрээр 2003 оноос "Өндөрбуянт Холдинг” ХХК-ий ерөнхий менежер, захирал, ТУЗ-ын дарга, 2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд, 2016 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга 2017 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2018-2020 он ЮУ БИ ЭЙЧ группын ТУЗ-ын дарга, 2020-2021 он Хөдөө Аж ахуйг дэмжих сангийн захирал, 2021-2023 он ЮУ БИ ЭЙЧ группын ТУЗ-ын даргаар ажиллаж байлаа.

 

Бидний эрхэм, дотны нөхөр Н.Төмөрхүү нь 26 жилийн түүхтэй одоогийн Социал Демократ Монголын Залуучуудын холбоо буюу хуучнаар МАСЗХ, НАМЗХ-ны Удирдах зөвлөлд 12 жил зүтгэн, энэхүү байгууллагыг үндэсний хэмжээний томоохон байгууллага болон бэхжихэд үнэтэй хувь нэмрээ оруулсан билээ. Тэрбээр Монголын залуучуудын оролцоо, эрх ашиг, улс төр, нийгмийн манлайллыг дээшлүүлэхийн төлөө өөрийн залуу насны эрч хүч, эрдэм мэдлэг, оюун ухаан, зүрх сэтгэлээ харамгүй зориулан МАСЗХ болон НАМЗХ-нд;
- 2007-2010 онд МАСЗХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүнээр,
- 2010-2015 онд НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгчөөр;
- 2015-2019 онд НАМЗХ-ны Бодлогын зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдож, Монголын залуучуудыг түүчээлэн нийгмийн хөгжил шинэчлэлд удирдан манлайлж, нэгэн цаг үеийн залуучуудын тод өнгө, дуу хоолой төлөөлөл нь байлаа.

Бидний эрхэм, дотны нөхөр Н.Төмөрхүүгийн маань удирдан зохион байгуулах, манлайлах чадвар, тууштай зарчимч, эгэл даруу, хүнлэг, нөхөрсөг, хамт олноо гэсэн тусархуу эрхэм нандин зан чанар, Монголын залуучуудын төлөөх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь МАСЗХ, НАМЗХ, Социал Демократ Монголын Залуучуудын холбооны мянга мянган залуучууд, мөр зэрэгцэн хамтдаа зүтгэж байсан найз, нөхөд бид бүхэн нь ямагт дурсан санах болно.


МОНГОЛЫН АРДЧИЛСАН СОЦИАЛИСТ ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО (МАСЗХ)
НИЙГМИЙН АРДЧИЛАЛ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО(НАМЗХ),
СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ үе үеийн удирдлага, ГИШҮҮД ДЭМЖИГЧИД

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex