ТӨМӨР ЗАМ, ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН САЛБАРЫН ТӨЛӨӨЛЛҮҮД “ЛОЖИСТИКС ФОРУМ-2023”-Д НЭГДЛЭЭ
Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол улс дахь төмөр замын суурь бүтэц эзэмшигчид, тээвэр логистикийн үйл ажиллагаа эрхлэгч компаниудыг хамарсан "Ложистик форум-2023” зөвлөгөөн энэ өдөр зохион байгуулагдлаа. Энэ үеэр Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын төмөр замын салбарт хийгдэж буй бүтээн байгуулалт, тээвэр логистик, дэд бүтэц, терминалын нөхцөл байдал, импортын тээвэр болон хөрш орнуудын тээврийн нөхцөл байдал зэрэг сэдвээр төлөөлөгчид илтгэл тавьж танилцуулсан. Тус форумын Дэд бүтэц, терминал, төмөр замын нөхцөл байдал сэдэвт хэлэлцүүлэгт "Монголын төмөр зам” ТӨХК-ийн Стратеги төлөвлөлт, төслийн удирдлагын газрын ахлах менежер Д.Банзрагч төлөөлөн оролцлоо. Тэрбээр "..Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын суурь бүтцийг цогцоор нь энэ 05 дугаар сард багтаан Улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтын хил дамнасан төмөр замын ТЭЗҮ -ийг "МТЗ” ТӨХК боловсруулж дууссан. Мөн Засгийн газрын 116 тоот тогтоолын дагуу баруун болон зүүн чиглэлийн төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах талаар хэлэлцээрүүдийг хийж байна..” хэмээн онцлов.
Сэтгэгдэл байхгүй байна.