ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
"Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны туршлага, мэдээлэл солилцох зөвлөгөөн” зохион байгуулагдаж, төмөр замын салбарын төлөөллүүд оролцлоо.
Монгол Улсын төмөр замын сүлжээ болон тээвэрлэлт өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан төмөр замын суурь бүтэц эзэмшигч байгууллагуудын галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны туршлага, нэгдсэн технологи, тулгарч буй цаг үеийн асуудлыг энэ үеэр хэлэлцэж, санал солилцсон.
Тус зөвлөгөөнд "Монголын төмөр зам” ТӨХК-ийн Тээврийн хяналтын албаны байцаагч Н.Чингис "Хөдөлгөөний аюулгүй байдлын системийн танилцуулга, хөдөлгөөний аюулгүй байдлын бодлого, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажил” сэдвээр илтгэл тавилаа.
Сэтгэгдэл байхгүй байна.