ЗУРГААН НАСТНУУДАД ЗҮРХНИЙ ЭМГЭГ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Үзлэгийг Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, Улсын гуравдугаар төв эмнэлэг, "Эрүүл мэнд хөгжлийн зуун” ТББ, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүд хамтран амжилттай зохион байгуулж, эцэг эхийнх нь зөвшөөрлөөр 2298 хүүхдэд зүрхний цахилгаан бичлэг хийлээ.
.jpg)
Энэхүү үйл ажиллагаанд "Эрүүл мэнд хөгжлийн зуун” ТББ-тай хамтран сум, өрхийн эрүүл мэндийн төвийн 17 эмч сувилагчийг чадавхжуулах сургалт, Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран 23 сургуулийн захирал, эмч нарт эрүүл мэндийн мэдээлэл хүргэн, үзлэгт хамруулахаар төлөвлөсөн хүүхдийн 94,6 хувьд нь зүрхний цахилгаан бичлэг хийсэн байна.

Зүрхний цахилгаан бичлэгээр өөрчлөлттэй гарсан 200 хүүхдэд хүүхдийн нарийн мэргэжлийн зүрхний эмч зүрхний ЭХО үзлэг хийж, онош тодруулан нарийн мэргэжлийн эмчийн хяналтад авсан.
.jpg)
Сэтгэгдэл байхгүй байна.