Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдөж байна
Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд аймгийн төвдөө нэгэн дор цуглаж "Инээмсэглэл-Эерэг хандлага" уриан дор зөвлөгөөнөө эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг зөвлөгөөнд, аймаг орон нутгийн удирдлагууд, аймгийн эрүүл мэндийн салбарын 100 гаруй удирдах ажилтнууд оролцож,оролцон ажлаа тайлагнаж алдаа оноогоо хэлэлцэж байна. Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, яамны удирдлагын багийн төлөөлөл оролцож, удирдах ажилтаны зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Сэтгэгдэл байхгүй байна.