Эрчим хүчний салбарынхан спортоор өрсөлдөж байна Спорт 2024/05/27 0 Эрчим хүчний салбарын ажилчдын дунд зохион байгуулдаг спортын их наадам Буянт-Ухаа спорт цогцолборт гурав дахь өдрөө үргэлжилж байна. Спортын их наадмын нээлтэд салбарын сайд Б.Чойжилсүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх болон бусад албаныхан оролцлоо. Спортын 6 төрлөөр 31 байгууллагын 1300 гаруй тамирчин өрсөлдөж байгаа юм. Тавантолгой түлш компанийн хувьд 6 төрөлт тэмцээнд 50 гаруй тамирчин оролцож байна. 0
Сэтгэгдэл байхгүй байна.