Монголын Эрчим хүч Геологи, Уул уурхайн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дарга Д. Долгор тэргүүтэй ажлын хэсэг Тавантолгой түлш компанийн Баруун, Зүүн, Төвийн үйлдвэрийн ажилтан, албан хаагчдын төлөөлөлтэй уулзаж, компанийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дарга болон тэргүүлэгчдийг шинэчлэн томилох хурлыг зохион байгуулахад хамтран ажиллалаа.
ҮЭ-ийн хорооны даргад Баруун үйлдвэрийн II цехийн ашиглалтын инженер У.Бямбадорж, Зүүн үйлдвэрийн I цехийн дарга Э.Наранбаатар, Төвийн үйлдвэрийн дулааны инженер Б.Билгүүн нар нэр дэвшиж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм. Хуралд Тавантолгой түлш компанийн төлөөлөл 383 ажилтан оролцсон бөгөөд олонхын саналаар Э.Наранбаатарыг ҮЭ-ийн хорооны даргаар, Т.Мөнхбаатарыг Хяналтын хорооны даргаар тус тус томилов.
Ийнхүү ҮЭХ-ны анхны хурал болж гишүүд цаашдын үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцсон юм. Хурлын үеэр Монголын Эрчим хүч Геологи, Уул уурхайн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дарга Д. Долгор, уул уурхайн салбар хариуцсан нарийн бичгийн дарга А.Дагвадорж нар шинэчлэн байгуулагдсан ҮЭ-ийн хорооны дарга, тэргүүлэгчид, Хяналтын хорооны гишүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.