П.Дэлгэрнаран: Сүлжээгүй газар саналаа өгсөн иргэдийн ирц нэмэгдэх тул улсын хэмжээнд нийт сонгогчдын 70 хувь нь саналаа өгсөн гэж болно
Ес дэх удаагийн парламентийн сонгууль улс орон даяар өнөөдөр /2024.06.28/ болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд нийт 126 гишүүн сонгогдох бөгөөд холимог тогтолцоогоор явагдаж байгаагаараа онцлогтой. Иргэдээс санал авах үйл ажиллагаа өглөө 07:00 цагт эхэлсэн бөгөөд 22:00 цагт хаагдлаа. Яг одоо Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийж байна.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, "Ээлжит санал хураалтын ажил дууслаа. Бүх хэсгийн хороод санал хураалтаа дуусгасан. Улсын бүртгэлийн систем зогссон учраас сонгууль дуусаж байна гэсэн үг. Санал өгсөн иргэдийн ирц 69.3 хувьд хүрч санал хураалт хаагдлаа. Мөн энэ санал дээр гадаад улсад оршин суух иргэдийн саналын ирцийг нэмэх юм. Мөн сүлжээгүй газруудын ирцийг нэмээд 70 орчим хувьтай болох юм шиг байна. Иймд улсын хэмжээнд нийт сонгогчдын ирц 70 хувьтай гэж хэлж болохоор байна” гэлээ.
ҮЗЭХ:
Сэтгэгдэл байхгүй байна.