Төр иргэдээ утаагаар хордуулж, үл хайхралаар “боомилж” байна

0
2024-11-25

Олон улсын байгууллагуудаас гаргаж буй агаарын чанарын статистик мэдээллүүдийг харахаар Монгол, Энэтхэг улсын хотууд бохирдлын хэмжээгээрээ урд, хойноо орон, ана мана өрсөлдсөөр байна. Яг одоо аль алинд нь агаар, орчны бохирдол үлэмж ихэсчихсэн, нөхцөл байдал туйлын хүнд, нийгмийн стресс, бухимдал дээд цэгтээ хүрчхээд буй. Өчигдрийн 10.20 цагт гэхэд Энэтхэгийн нийслэл Шинэ Дели дэлхийн хамгийн бохир агаартай хотуудын жагсаалтыг тэргүүлж, Монголын Улаанбаатар тус улсын Мумбай, Колката хоттой "зуузай холбон” наймдугаар байрт эрэмбэлэгдэж байв.

Энэтхэгийн Ахмадабад, Шинэ Дели, Мумбай, Колката, Газиабад, Гуруграм зэрэг олон сая хүн амтай томоохон хотод үйлдвэржилт, зам, барилга, тээврийн хэрэгсэл, цахилгаан станцаас үүдэлтэй бохирдол үлэмж нэмэгдэж, иргэд нь амны хаалтгүй зорчих аргагүйд хүрснийг олон улсын хэвлэлүүд мэдээлж эхэллээ. PМ2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор тус улсын ихэнх хотод ДЭМБ-ын зөвшөөрөгдсөн хэмжээнээс 13-25 дахин хэтэрсэн, Шинэ Дели, Газиабад агаарын чанарын индексээр "маш хүнд” ангилалд шилжээд буй гэнэ. Улаанбаатар хотод ч ялгаагүй, агаар бохирдуулагч бодисын хэмжээ энэ өдрүүдэд туйлдаа хүрч, амь тэмцүүлж байна. Амьсгалын зам, төв мэдрэлийн систем, зүрх, судасны үйл ажиллагаанд ноцтой доголдол учруулдаг нүүрстөрөгчийн дутуу исэл (CO) ойрын өдрүүдэд хүлцэх хэмжээнээс 10-15 дахин ихэссэнийг мэргэжлийн хүмүүс харьцуулаад, судлаад мэдээлчихлээ. Харамсалтай нь, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах суурь эрхийг хангахад наад захын болон зайлшгүй шаардлагатай нөхцөлийг бүрдүүлж ажиллах ёстой төрийн байгууллагынхан, улс, нийслэлийн удирдлагууд энэ үед юу ч болоогүй, мэдээгүй юм шиг дүлий дүмбэ царайлан, хариуцлагагүй байдлаараа нийслэлчүүдийг нэмж хохироох болов. 

Биднээс ялгаатай нь Энэтхэгийн Засгийн газар, муж, хотын захиргаа, эрүүл мэнд, байгаль орчны салбарынхан олон улсын байгууллага, иргэд, олон нийтээс гаргасан санал, зөвлөмж, шүүмж, эсэргүүцлийг дуулгавартай хүлээн авч, томоохон үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх, дизель түлшний хэрэглээг хязгаарлах, тээврийн хэрэгслийн стандартыг чангатгах зэрэг үр дүнтэй, шийдэмгий арга хэмжээнүүдийг авч эхлэв. Мөн бодит нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч, иргэддээ зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэн, илүү их хордож, хохирохоос хамгаалах боллоо. Төр ингэж иргэнээ хамгаалдаг байх нь. Харин манай улсын холбогдох байгууллагынхан, албан тушаалтнууд иргэдээ сонсох нь байтугай НҮБ, ДЭМБ тэргүүтэй олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмж, анхааруулгыг ч үл ойшоож, бодит байдлыг хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийсээр. Агаарын бохирдлын асуудалд хамгийн их хамаатай, магадгүй энэ цаг үед хамгийн чанга дуугарч байх ёстой Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эрүүл мэндийн яам, Эрчим хүчний яам, нийслэлийн Байгаль орчны болон Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрынхан, Улаанбаатар хотын удирдлагууд ичээндээ орсон амьтан шиг л таг чиг, амар тайван байх аж. Төр иргэдээ үл хайхралаар хэрхэн "хүчирхийлж”, хохироож болдгийн бодит жишээг Монгол Улс энэ цагт хамгийн тод томруун харуулж байна гэлтэй. 

Н.МИШЭЭЛ

https://www.unuudur.mn/a/272408

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex