ХӨДӨЛМӨРИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСАН Ю.ИДЭРЦОГТ “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-Д 7.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БАРЬЦАЛДУУЛАГЧ НИЙЛҮҮЛЖЭЭ

0

ХӨДӨЛМӨРИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСАН Ю.ИДЭРЦОГТ “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-Д 7.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БАРЬЦАЛДУУЛАГЧ НИЙЛҮҮЛЖЭЭ

 

Улаанбаатар хотын утаагаар буюу "Тавантолгой түлш” ХХК-ийг тойглож, түшиглэж хөлжигсдийг бид цувралаар танилцуулж буй. Өмнөх дугаартаа Байгаль орчны сайд асан Д.Оюунхоролын нөхөр Г.Жаргалсайханы "Гарааны баргил тех” ХХК сүүлийн хоёр жил "Тавантолгой түлш” ХХК-д барьцалдуулагч нийлүүлж, нийт 55.2 тэрбум төгрөг халаасалсан баримтыг дугаартаа дэлгэсэн.

Тэгвэл энэ оны хоёрдугаар сараас Д.Оюунхоролын "Гарааны баргил тех” ХХК-тай дөрөө харшуулан, "Тавантолгой түлш” ХХК-д барьцалдуулагч "шахдаг” бас нэгэн компани гарч ирсэн нь "Хангайхан өндөр” ХХК. Тодруулбал, "Тавантолгой түлш” ХХК-ийн данснаас "Хангайхан өндөр” ХХК-ийн данс руу энэ оны хоёрдугаар сараас эхлэн өнгөрсөн 10 сарын хугацаанд нийт 7.1 тэрбум төгрөгийг "Барьцалдуулагчийн төлбөр” утгаар шилжүүлсэн байна.

Тухайлбал,

Хоёрдугаар сард- 775 сая төгрөг, 20.2 сая төгрөг

Гуравдугаар сард- 772 сая төгрөг, 772 сая төгрөг

Дөрөвдүгээр сард- 1.5 тэрбум төгрөг

Тавдугаар сард- 657.3 сая төгрөг, 788.1 сая төгрөг

Зургадугаар сард- 500 сая төгрөг, 500 сая төгрөг

Наймдугаар сард- 843 сая төгрөг тус тус шилжүүлсэн.

Нийт 7.1 тэрбум төгрөг

Тэгвэл "Тавантолгой түлш” ХХК-д 7.1 тэрбум төгрөгийн барьцалдуулагч нийлүүлсэн "Хангайхан өндөр” ХХК-ийг Юмдоржийн Идэрцогт эзэмшдэг. Ю.Идэрцогтын тухайд, АН-ын гишүүн, Нийслэлийн Багахангай дүүргийн АН-ын даргаар ажиллаж байсан. 2004 оны НИТХ-ын сонгуульд Багахангай дүүргээсээ нэр дэвшээд унасан. Гэсэн ч "Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож байв. Дараа нь, 2012 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшихээр яригдаж байсан ч бүтэлгүйтсэн. Аз болж, 2012 онд АН үнэмлэхүй ялж, улмаар Э.Бат-Үүлийг Хотын дарга байх хугацаанд буюу 2012-2015 оныг дуустал Ю.Идэрцогт Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргаар ажилласан. Өөрөөр бол, АН-ыг засаглах хугацаанд хотын тендерүүдийг Ю.Идэрцогт бүхэлд нь хариуцсан. Үргэлжлүүлэн, 2015-2016 онд Гарьдхүүгийн Баярсайханыг Хөдөлмөрийн сайд байх үед Ю.Идэрцогт Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж, АН-ынхаа ач буяныг хүртэж амжсан нэгэн. Сүүлд, 2019 онд Лу.Гантөмөр АН-ын дэргэдэх "МоАН фракц”-ын тэргүүн болж, "МоАН фракц”-ынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаараа Ю.Идэрцогтыг сонгож байлаа.

Нэгтгэж харвал, "Хангайхан өндөр” ХХК-ийг эзэмшигч Ю.Идэрцогт нь АН-ын засагласан дөрвөн жил Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сэнтийд сууж байсан, АН-д нөлөөтэй хүн. Тэгэхээр хэн хүссэн нь "Тавантолгой түлш” ХХК-ийн нийлүүлэгч болдоггүй, харин төрд өндөр албан тушаал хашиж байсан, АН, МАН-ын аль нэгэнд нөлөөтэй хүн л нийлүүлэгч болж болдгийн бас нэгэн жишээ нь Ю.Идэрцогтын "Хангайхан өндөр” ХХК ажээ.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex